ШҮҮР: Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Х.Бадамсүрэнг Зэсийн группын захирлаас нь чөлөөлжээ

С.Гандэлгэр
2023/04/12

Өнөөдөр /2023.04.12/ Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Монгол ХХК-ийн Зэсийн группын захирал Х.Бадамсүрэнг ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Н.Багабанди Оюу толгой компани байгуулагдсан цагаас эхлэн Оюу толгой компанийн ТУЗ-д ажиллаж байсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.

Мөн Х.Бадамсүрэн захирлыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Өнөөдөр Зэс, металийн нэгдэл группийн үйл ажиллагаа жигдэрсэн учраас Х.Бадамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэлээ.

Дээрх хүмүүсийг тэтгэвэртээ гарах ёстой хэмээн иргэд эсэргүүцээд байсан юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.146.180
    2023/04/13

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах