Сингапур улсад суугаа элчин сайд С.Энхбаяр “хаан мэт” аашилж байхад шүүрдэхгүй юм уу

2023/04/14

Монгол Улсын Засгийн газраас “5Ш” ажиллагааг шүгэл үлээн хэрэгжүүлсээр байна. Үүний үр дүнд хуулийн гадуур үлддэг, хуулийг уландаа гишгэдэг, төрийн албанд орж ажиллахдаа иргэдийн төлөө биш хувийн эрх ашгийн төлөө ажилладаг, албан тушаалаа худалдан ашиг олдог хүмүүсийг хоморголон хална гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байгаа билээ.

“Шүүр” ажиллагааг зөвхөн Монгол улсдаа хэрэгжүүлээд өнгөрөх бус Монгол улсынхаа нэрийн өмнөөс гадаад улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд нарыг нэг бүрчлэн “ШҮҮРДЭХ” шаардлага нийгэмд үүсээд байна. Учир нь гадаад суугаа зарим элчин сайдууд хуулийг уландаа гишгэж, Улсынхаа нэрийг шороотой хутгаж байгаа нь нууц биш. 

Тухайлбал,  Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбаяр нь олон хууль бус үйлдэл гаргасан ч ямар ч хуулийн хариуцлага хүлээгээгүй өдийг хүрчээ.

Мөн Монгол улсаас Сингапур Улсад айлчлалаар очсон УИХ-ын гишүүдийг үл ойшоож, хүлээн авч уулздаггүй зугтдаг байна. Ингэхдээ С.Энхбаяр нь яамны ажилчиддаа “Энэ хүмүүсийг явахаар нь хэлээрэй” гээд ажлын байраа орхиод зугтдаг аж. Энэхүү үйлдэл нь нэг биш удаа давтагдсан. Угтаа бол Элчин сайд Монголоос очиж буй зочид төлөөлөгч нарыг хүлээн авч тус улсад айлчлах хугацаанд нь хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхээс гадна тус улсын Төрийн болон хувийн, соёлын мэдээллээр хангах үүрэг хүлээдэг. Гэтэл С.Энхбаяр нь үндсэн үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхийг ч хүсдэггүй удаа дараагийн үйлдлээр нотлогдсон байна. 

Элчин сайд С.Энхбаяр нь 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсад томилогдсон. Тэр цагаасаа хойш тэнд ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийн төлөө нэг ч арга хэмжээ аваагүй бөгөөд өргөдөл гаргасан Монгол иргэдийн асуудлыг шийдэж, хүлээн авч уулзаж байсангүй удаагүй нэгэн гэнэ.

-МОНГОЛ УЛСААС ОЧСОН ТӨРИЙНХНИЙГ ҮЛ ТООЖ, ТӨРИЙН НҮҮР РҮҮ НУЛИМДАГ-

Хамгийн анхаарал татаж байгаа асуудал нь, Төрийн дээд байгуулагын төлөөлөгч нар болон УИХ гишүүдыг Сингапур улсад ажлын айлчлал хийхэд Гадаадад зугаалаад эзэнгүй байдаг гэх. 

Тодруулбал,  2022 оны 12 сард  УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Б.Пүрэвдорж тэргүүнтэй айлчлалын баг Тус улсад айлчилахад Гадаад явсан гээд эзэнгүй байжээ. Мөн 2023 оны 3 сард УИХ гишүүн Ц.Сандаг-Очир тэргүүтэй, УИХ-ын гишүүн Бат-Амгалан, Хөшигтийн хөндийн дарга Оюунхорол зэрэг яам, агентлагын төлөөлөгч олон хоногоор айлчилахад бас л гадаад явсан гэх шалтгаанаар хүлээж аваагүй, өөрөө эзэнгүй байсан аж. 

Элчин сайд С.Энхбаярын олон удаагийн дээрх үйлдлүүд нь Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчдийг дорд үзэж, санаатай удаа дараа үл тоомсорлож гадаадад тэнэж зугаацаж явдаг нь даамжирсаар л. Харин энэ хугацаанд түүнд ямар нэгэн сануулах арга хэмжээ авах болон эргүүлэн татах асуудлыг ГХЯ-наас нэг удаа хөндөж байгаагүй нь гайхмаар. 

-МЭРГЭЖЛИЙН БУС, ЁС ЗҮЙГҮЙ САЙД-

Төрөөс төрсөн тэрбумтан гэдэг шиг “Гудамжнаас төрсөн Элчин сайд С.Энхбаяр” нь  Төрийн сайдын зөөлөн суудал хэтэрхий зөөлдөж, эргээд Төр лүүгээ нулимж байгаа юм.

Энэ мэт хуулийг уландаа гишгэж байгаа нь энгийн үзэгдэл шиг болсон гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлж байгаа. Элчин сайд С.Энхбаяр нь Монгол Улсыг төлөөлж гадаадад Элчин сайдаар суух мэргэжил боловсролтой хүн биш. Учир нь тэрээр мэргэжлийн дипломатч хүн биш бөгөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багшаар ажиллаж байжээ. 

Мэдээж мэргэжлийн бус хүн томилогдож дипломат харилцаа болон хуулийг уландаа гишгэж байгаа нь хариуцлага хүлээлгэж, эгүүлэн татах үндэслэл мөн. 

Харин хэзээ мэргэжлийн бус хүнийг болиулж, оронд нь ёс зүйтэй мэргэжлийн дипломатч хүнийг томилох вэ гэдгийг хүлээх л үлдлээ.



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.142
    2023/04/17

    ih hurlin gishvvn gehere yah estoin

    Хариулах
  • 202.55.188.121
    2023/04/16

    Манай дарга нар гадаад явахаараа элчингийн хэдэн хүмүүсээр цүнхээ бариулж машин унаад дэлгүүр дагуулж хэсдэг олон жилийн жишигтэй болохоор зугтаах нь зөв шд. Х.Ганхуяг, Ж.Оюунхорол, Б.Пүрэвдорж, Ц.СандагОчир, Э.БатАмгалан та хэд гомдоод зуугаад яахавдээ кк. Энд байдаг шиг дагаж намирсан олон хүн байхгүй онцгүй байж л дээ.

    Хариулах
  • 64.119.26.156
    2023/04/15

    их хурлын гишүүдийг заавал хүлээж авах ёстой юм уу баахан худлаа хоол унд авахуул л гэж байгаа биз дээ үндсэн ажлаа хийж байвал болоо биз дээ лай лай

    Хариулах
  • 202.21.107.20
    2023/04/15

    Но в ш хүнэ нцэр бна.

    Хариулах
  • 213.87.130.99
    2023/04/15

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 204.111.170.39
    2023/04/14

    Батцэцэгийн ах дүүс, нууц амраг, секс партнёр байж магадгүй шалгах л хэрэгтэй.

    Хариулах
  • 103.212.116.29
    2023/04/14

    Энэ баасыг яах гэж Элчин сайдаар томилсон юм бэ.Баас,баас,баас

    Хариулах
  • 202.21.108.17
    2023/04/14

    Хэдэн хэрэггүй юманд үйлчилж долигонож гүйгээгүй төлөө хаан мэт загналаа ч гэх шиг ядсан юм бичиж байх юм

    Хариулах
  • 202.21.108.17
    2023/04/14

    Зөзө хүнийг үнэн худал нь мэдэгдэхгүй болсон болоогүй юм бичээд л огцруулж халуулуулах санаатай аан...сайхан хуцалдах юмаа... Тэр гишүүн ч байна уу төрийн албан хаагч ч байна уу болсон болоогүй зугаацахаар очсон юмнуудад үйлчлээд гүйнэ гэж юу байдаг юм...очоод юу гийгүүлсэн юм тэд?? Дээрхи нэр дурдсан юмнууд үйлчилсэнгүй,бөгс долоосонгүй гэж ингэж байгаа бол мань хүнийг сайн ажиллаа хийж байна гэж ойлгож байна...

    Хариулах
    • 202.126.88.92
      2023/04/15

      зөв шүү,өөрийнхөө хийх естой ажил үүргээ л хийх ёстой,нэг архичин гишүүн хундага архи өгөөгүй гээд ажлаа муу хийсэн гэж болохгүй

  • 192.82.69.20
    2023/04/14

    муис ын олон улсын харилцааг 1994 онд төгссөн мэргэжлийн дипломат хүн шүү

    Хариулах