Х.Нямбаатар: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг таван удаа ХЭРЭГСЭХГҮЙ болгох саналыг хүргүүлж байсан

Х.Есү
2023/04/19

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгосон талаар мэдээлэл хийж байна. 

Шүүхээс Б.Содномдаржаад, Т.Чимгээ нарт тус бүр 20 жилийн хорих ялыг 2017 оны наймдугаар сарын 4-нд шүүхээс оноосон. Гэвч тэднийг 2021 оны тавдугаар сарын 14-нд суллаж байсан билээ.

Х.Нямбаатар: "Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа нэээд хугацаанд үргэлжилсэн. Үүний эцэст ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан хэсэг ажилласан. 2021 оны 7 сарын 21-нд мөрдөн шалгах ажиллагаа явуулах харьяаллыг ЦЕГ-ын мөрдөн шалгах газар харьяалуулсан. 

2022 оны 5 сарын 16,  6 сарын 30,  11сарын 08,  2023 оны 1 сарын 18-нд тус тус энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгох саналаа дөрвөн удаа нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. НПГ-аас тодорхой ажиллагаа хийх талаар эргэж даалгаврууд бичигдэж ирж байсан. 

Хамгийн сүүлд энэ оны 3 дугаар сарын 23-ны өдөр дахин санал ирсэн. Өнөөдөр НПГ-аас мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэж  Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан 830142 дугаартай эрүүгийн хэрэг дээр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.132.182
    2023/04/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах