“Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн оролцоо” олон улсын сургалт Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа

2023/04/21

Азийн Социал Демократ намуудын сүлжээ, Фридрих Эбертийн сан хамтран 2023 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн оролцоо” сэдэвт олон улсын сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд 10 гаруй улс орны 30 гаруй эмэгтэйчүүд хамрагдаж байгаа юм.

Энэ үеэр Дижитал орчин дахь эмэгтэйчүүдийн эрх, Дэлхийн дулаарлын эсрэг эмэгтэйчүүдийн оролцоо, Зөрчилдөөний үеийн эмэгтэйчүүд гэх мэт олон сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийгдлээ. Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд Монгол улсын гадаад бодлого, боломж”, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм дэх оролцоо нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн нөлөөлөх вэ” гэсэн ерөнхий сэдэв бүхий хэлэлцүүлэгт оролцлоо.
Азийн улс төрийн намуудын сүлжээ нь дэвшилтэд үзэл санаа, бодлогоо чөлөөтэй солилцох, нийгмийн ардчилсан намуудыг дэмжих, хамтран ажиллах платформ бүхий социал демократ болон дэвшилтэт улс төрийн намуудын бүс нутгийн сүлжээ. Тус сүлжээ нь 2009 онд байгуулагдсан юм. Өнөөдөр тус сүлжээ нь Азийн бүс нутгийн 10 улс орны 14 улс төрийн намыг нэгтгэсэн дэвшилтэт намуудын хамгийн том нэгдэл юм.
2009 онд Монгол Ардын Намын зүгээс тус сүлжээг үүсгэн байгуулахад томоохон хувь нэмэр оруулж байв. Монгол Ардын Намаас өнөөг хүртэл Соцдемийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2020 оноос Удирдах зөвлөлд Монгол Ардын Намыг төлөөлж Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн ажиллаж байна.
Азийн Социал Демократ намуудын сүлжээ нь нийгмийн ардчилсан болон дэвшилтэт улс төрийн намуудын дэлхийн хамгийн том сүлжээ болох Прогрессив Альянсын гишүүн юм.
Дэлхийн дэвшилтэт болон социал демократ намуудыг эгнээндээ нэгтгэдэг Прогрессив Альянс байгууллага нь цар тахлын хүнд үед вакциныг тэгш хүртээх тал дээр онцгой анхааран ажиллаж хөгжиж буй улс орнууд болон ядуу буурай улс орнуудын хүн амын эрүүл мэндийг хамгаалахад бодитоор нөлөөлж чадсан юм.
Прогрессив Аллианс байгууллага нь 2013 онд байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл 140 гаруй улс төрийн нам, олон улсын байгууллагыг эгнээндээ элсүүлсэн. Өнөөдөр тус байгууллагын гишүүн 32 нам нь парламент болон Засгийн газартаа олонхыг бүрдүүлэн ажиллаж байна.
Прогрессив Альянсын гишүүнээр дэлхийн 140 улс төрийн нам элссэн байдаг бөгөөд Удирдах зөвлөлд нь 40 улс орны улс төрийн намын төлөөлөл сонгогдон ажилладаг.
Монгол Улсаас Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар тус байгууллагын Удирдах Зөвлөлд сонгогдон ажилладаг юм.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.128.67
    2023/04/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах