“Андын илч” ХХК-ийн ТУЗ-ын дарга Ж.Цээсүрэн нарын Сүхбаатар аймгийн дарга нарыг АТГ-т өгчээ

Х.Есү
2023/04/21

“Андын илч” ХХК-ийг зэвсэглэн дээрэмдсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буй. 

Тэгвэл тус уурхайн ТУЗ-ийн дарга Ж.Цээсүрэн болон Сүхбаатар аймгийн холбогдох дарга нарыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өгсөн байна. 

Тодруулбал, өмч хөрөнгөө дээрэмдүүлж хохирсон хуучин удирдлагууд нь компанийн ТУЗ-ийн дарга Ж.Цээсүрэн, одоогийн орлогч захирал Э.Лутбаяр, БНХАУ-ын иргэн Жан Чуан, Эрдэнэтогтох нарын нэр бүхий дөрвөн хүнийг шалгуулахаар АТГ-т өгсөн аж.

 “Андын илч” компанийн 49 хувийг төр буюу орон нутаг эзэмшдэг хэдий ч өнөөдрийг хүртэл гэрээний дагуу ямар ч ногдол ашиг авч байгаагүй нь ихээхэн анхаарал татаж буй.

 Улсад бус дарга нар л хувьдаа мөнгө авдаг гэх асуудалд Сүхбаатар аймгийн дарга нарыг ийнхүү шалгаж эхлэх бололтой.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.128.67
    2023/04/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.126.89.131
    2023/04/22

    Арайчдээ...дэндүү зэвүүн байсан...Цээсүрэнг мэднэшт.Хүн муутай олиггүй хүн угаасаа тодордог юм байна

    Хариулах