Төрийн ордны зүүн талын хашааны засвар өчигдөр дуусаж, бетонон “шорон” шиг болгосон нь ил болон олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Ам, ажил хоёр нь үргэлж зөрдөг бүтэлгүй төрийн маань ээлжит нэгэн онигоо нь энэ болж байх шиг байна. Өмнө нь бид төрийн ордон тойрсон хашаа хайсгүй болоод байсан ч сүүлийн хэдэн жил төрийн ордонд суугаа өндөр албан тушаалтнуудад бүр сайн хамгаалалт, төмөр бетонон хашааны хэрэгцээ, шаардлага үүссэн бололтой. Урлаг гэдэг утгаар нь авч үзвэл ойр орчны барилга байгууламжтайгаа өнгөний зохицолгүй, айлын хашаа, жорлон буддаг өнгө шиг гэж иргэд шүүмжилж байгаа юм.
Зохиомжийн хувьд, дундад зууны үеийн дайн тулаанд зориулагдсан хана хэрэмд байдаг хамгаалалттай, буу шийдэм агсах цонх байрлуулсан юм шиг харагдана. Уг нь улс, улсын төрийн ордон шоронгийн хашаа, цэрэгжсэн хамгаалалтгүй байдаг. Хамгийн ойрын жишээ болсон БНСУ-ын Парламент, Засгийн газрын ордон эргэн тойрондоо шоронгийн хашаагүй, цэцэрлэг ногоон байгууламжаар дүүрэн иргэд нь амралт чөлөөт цагаа өнгөрөөдөг нээлттэй орчин байдаг. Харин манайх хашаа хайс хатгаж, хамгаалалтаа чангатгасаар шоронгоос бараг дутахааргүй болоод байна. Төрийн өндөр албан тушаалтнууд маань уг нь өдөр алгасалгүй төрийн айлчлал хийж, туршлага судалж байхдаа бусад улсын төрийн ордны хашаа хайс, цэцэрлэг байгууламжийг ядаж харчихсан бол дээр сэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.92.102
Нийгмийн эмх замбараагүй байдлыг шүүмжилсэн зургууд саак.мн ээс
Хариулах213.87.129.38
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах176.66.87.78
2008 онд яалаа...
Хариулах192.82.69.120
Уг нь ингэж хашаа барих үнэхээр онцгүй л дээ.
Хариулах64.119.26.91
Солиороод байх юмаа.Хэдэн танхай новшнууд эвдээд хаяа биз дээ засахгүй байх ёстой юм уу.
Хариулах