Б.Жавхлан: Монгол Улс дефолт зарлах эрсдэлээс бүрэн ангижирч чадлаа

2023/04/26

Засгийн газар ээлжит хуралдаанаасаа гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. 

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан: "Өнгөрсөн онд буюу 2023 оны төсвийг өргөн барих үед гадаад өрийн нөхцөл байдал маш хүнд байсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын төлөвлөгөө, ажлын үр дүнд 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улс дефолт болох эрсдэлээс бүрэн ангижирсан гэж хэлж болохоор боллоо. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-нд "Чингис бонд"-ын үлдэгдэл болох 136 сая ам.долларыг төлсөн байна.

Удахгүй тавдугаар сарын 1 гэхэд "Гэрэгэ бонд"-ын 368 сая ам.долларыг бүрэн төлж дуусах боломж хангасныг өнөөдрийн хуралдаанаар мэдээллээ. Нийтдээ 1 тэрбум 656 сая ам.долларын өрийн зохицуулалтыг энэ Засгийн газар хийж чадлаа" гэв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.42
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 64.119.26.156
    2023/04/26

    та нар хийхгүй бол өөр хэн хийхэв дээ

    Хариулах