Улс төрийн намын тухай хууль: Улсаа бодох уу, намаа бодох уу

Өчигдөр 09 цаг 42 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хууль УИХ-д өргөн баригдаад байна. Энэхүү хуульд санхүүжилтийн тал дээр /улс төрийн нам дэмжлэгийнхээ хэмжээгээр төсвөөс санхүүжсэнээр бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх, бодлогоор өрсөлдөх боломжийг нэмдэг/ дэвшилт гарсан ч хамгийн их хүлээлт дагуулж байсан намын хатуу гишүүнчлэлийг халах асуудал ор тас хаягджээ.

Монгол Улсын хөгжил дэвшилд хамгийн хортойгоор нөлөөлж байгаа алдаа завхрал бол нутгархал, намирхал хоёр болоод байна. УИХ-д нэр дэвшигч иргэдтэй уулзахдаа “Манай аймагт ер нь гаднаас ирсэн хүмүүс их дээшээ гараад байна. Тиймээс би гишүүн болбол нутгийнхаа хүмүүсийг л ажилд оруулахыг бодно” гэж нутгархана. Ялж, эрх мэдэл атгаж гэмээ нь нутгархлаас гадна намчирхал руу халтирч “Өөр намын гишүүдэд шүүр ч бариулахгүй” гэж занана.  

Нам хатуу гишүүнчлэлтэй байснаараа гишүүддээ горьдлого үүсгэх замаар үнэнч байдлыг шаарддаг. Ёс зүйгээс давсан үнэнч байдал руу халтирдаг. Улмаар засгийн эрхийг авсан намын гишүүд дураараа авирладаг, намаар ялгаварлан гадуурхаж ажлаас нь халдаг байдал газар авсан нь ийм байдал руу түлхдэг.

Төрийн аль ч байгууллагад “Намын томилгоо” гэх тодорхойлолттой маш олон хүн ажилладаг болж, өөр нам засгийн эрх авмагцаа тэднийг өчиггүй халж орхиод өөрийн намын хүмүүсээ томилдог жишиг тогтсон. Хэчнээн сайн мэргэжилтэн байгаад эрх баригч намын гишүүн биш бол ажилгүй болдог, лааз өшиглөдөг. Үүндээ огт санаа зовдоггүй. “Эд биднийг найман жил лааз өшиглуулсэн юм чинь өөрсдөө дөрвөн жил лааз өшиглөхөд яах вэ дээ” гэнэ.

Ерөнхийлөгч нам бус байдаг учир Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулдаг. Энэ удаад У.Хүрэлсүх Ерөнхийлөгч хуулийн төсөл боловсруулж байгаа гэхээр нь МАН, Ардчилсан намын хооронд үүссэн олон жилийн энэ буглааг шахах боломж одоо л гарч байна гэж баярлаж байлаа. 2015 онд нэг удаа шахах гээд бараагүй болохоор горьдож байв. Гэтэл шинэ хуулийн төсөлд намын хатуу гишүүнчлэлийг хориглох заалт орж ирсэнгүй. Сонголт хийх эрхийг намуудад өөрсдөд нь үлдээсэн байна. Үндсэндээ энэ тал дээр өөрчлөлт гарсангүй. Хамгийн олон гишүүнтэй хоёр том нам хатуу гишүүнчлэлээсээ татгалзахгүй л бол одоогийн байдал хэвээр үргэлжилнэ ээ л гэсэн үг.  

Хэн талх өгнө, түүний дууг дуулна буюу "Намын хатуу гишүүнчлэл нь санал худалдан авалтыг үргэлжлүүлэх эрсдэлтэй"

Дэлхийн хэмжээгээр авч үзвэл одоо намын гишүүнчлэлтэй хүний тоо тасралтгүй буурч байна. Намууд ч гишүүдээ хүчээр бариад байлгүй, хамтын ажиллагаагаа илүү тодорхой, олон шатлалтай болгохыг эрмэлздэг болжээ.

Намд гишүүнээр элсэх нь тухайн хүний үзэл бодол, улс төрийн чиг баримжаатай холбоотой ч нөгөө талаараа сонгосон намдаа нөлөөгөө нэмэгдүүлж, бодлого боловсруулахад оролцох хүсэлтэй бас бий. Гэтэл намын өөрийгөө удирдах байгууллага хэдхэн хүний орон тоотой тул бүгдэд боломж олдохгүй нь тодорхой. Нэг ёсондоо мухардалд ордог гэсэн үг. Тиймээс намууд гишүүнчлэлээ дахин тодорхойлох, шинэчлэх, сэргээхийн тулд янз бүрийн аргаар гишүүнчлэлээ дахин төсөөлөхийг оролдож байна. Гишүүнчлэлийн янз бүрийн түвшнийг бий болгосноор тэд өөрсдийн чадавхи, боломжит цаг хугацаагаа тохируулан намын гишүүнчлэлтэй элсэх боломжийг олгодог        

Орчин үед сонгуульд амжилт гаргахын тулд намын гишүүдээсээ санал гоьдох шаардлагагүй, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр дамжуулаад суртал ухуулгаа хангалттай хийчихдэг болсон. Санхүүжилт босгох төрөл бүрийн арга механизм бий болсон тул гишүүний татвар ч намын санхүүд ач холбогдолтой зүйл байхаа больсон байна. Гэхдээ хатуу гишүүнчлэлээ хадгалаад байгаа нь сонгуулийн үеэр ашиглах сонирхолтой холбоотой гэсэн хардлага бий. Тодорхой хэлбэл, сонгуулийн үеэр намын шугамаар гишүүддээ горьдлого, ашигтай байдал бий болгож саналыг нь авахыг эрмэлздэг гэсэн үг.

Манай хоёр том нам хоёулаа энэ аргыг чадмаг хэрэглэдэг. Сонгуулийн үеэр сонгогчид бэлэн мөнгө, эд бараа өгвөл хууль зөрчсөн болдог, намын гишүүддээ тараавал үгүй бололтой, гишүүддээ өгч байгаа юм аа гээд л тараадаг. Ерөнхийлөгийн сонгуулийн өмнө МАН 100 жилийн тэмдгийг олноор нь хэвлээд бэлэн мөнгө дагалдуулж өгсөн, ирж нэгдсэн МАХН-ын үнэмлэхийг МАН-ын болгож солихдоо бас адилхан. Ардчилсан нам ахмадууд гишүүддээ хүнсний зүйл тараасан байдаг. Ирэх жил Монгол Улс үндсэн хууль баталж албан ёсоор улс гэр болсны 100 жилийн ой тохионо. Энэ үйл явдлыг аль ч нам өмчлөөд өөрт ашигтай байдлаар эргүүлж, үнэндээ бол санал худалдаж авах ажил өрнүүлэх боломжтой гэсэн үг. Тиймээс Монгол Улс, Монголын төрийг хүчгүйдүүлж буй намчирхал, нутгархлыг арилгахын тулд улс төрийн намын тухай хууль дээр маш сайн ажиллаад өгөөч  ээ гэж УИХ-аас гуйж байна.       

Нам хатуу гишүүнчлэлгүй байхыг хуульчлах нь сонгуулийн үеэр санал худалдаж авах эрсдлийг бууруулж, намчирхах үзлийг дарна. Намчирхал үгүй болсноор улс орон даяар нүүрлээд байгаа боловсон хүчний дутагдлыг бага ч гэсэн нөхөх юм.    



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.9
    20 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 103.229.123.166
    Өчигдөр

    yamar nam garna ter namiin gishuud n turiin alband ajilladag togtoltsoog halah heregtei, jishee n horoonii ajilchid bna, jil ajillaad l halagdana, hucheer soligddog, horoo bol zugeer naad zahiin jishee. irgediin aj amidraliig n uzeed sudlaad bj btal hucheer halagddag, tur zahirgaand yalgaagui, bolimoor ym, todorhoi ene muu jisheenuudiig arilgamaar bgaa ym

    Хариулах
  • 103.229.123.166
    Өчигдөр

    zbzbgj ygb ugjyg mtj ygbsyhgy mfjnay gldgy; grnllg;gu gabgj

    Хариулах
  • 103.229.123.166
    Өчигдөр

    НОВШ МАН ГАРЧ ИРЭЭД ЮУ ХИЙДЭГГҮЙ. НЭГ Л ТИЙМ ХАРАНХУЙ РУУ ЯВААД БАЙДАГ. ДООШОО УНААААД Л... АЙМШИГТАЙ. ДАХИЖ БИТГИЙ СОНГОГДОЖ ГАРААСАЙ ГЭЖ ЗАЛБИРЧ БАЙГАА. ЖИНХЭНЭ ЛААЗ ӨШИГЛҮҮЛЖ ЧАДАЖ БАЙГАА ГАРУУД БОЛ МАН ЁОООМ

    Хариулах
  • 103.229.123.166
    Өчигдөр

    songuuliar uguud bgaag n avahgui bj chadahgui bol avchihaad songohgui bj bno, kkk muu arga n ene shuu de, uur yu ch gej heleed oilgohgui bgaam chn ingej l heliy dee, bitgii av-bitgii songo, av-gehdee bitgii songo. ingej l heliy deeeeeee

    Хариулах
  • 103.229.123.166
    Өчигдөр

    намаас гарсан ерөнхийлөгч хуулиа дагах хэрэгтэй байна. хуулиа мөрдөх эс мөрдөж байгаа талаар ямар хяналтын байгууллага байдаг юм бол доо. эсвэл ерөнхийлөгчийг гэхээр хянах байгууллага бадаггүйм бол уу. үгүй байлгүй дээ бурхан минь

    Хариулах
  • 103.229.123.166
    Өчигдөр

    ерөнхийлөгч яг нам бус байж чадах уу хуулиндаа бол мэдээж тийм, гэхдээ хаанаас угшилтай байна түүнийгээ л дагаад байгаам даа

    Хариулах
  • 103.229.123.166
    Өчигдөр

    muusaichuud nam nam geed bur neg muuhai sistem ruu yavaad ortson. nam geed bodohoor bur dotor muuhai orgidog bolloo. shudraga ym gj yu ch alga. tui chooooort

    Хариулах
  • 103.229.123.166
    Өчигдөр

    намдаа балиар үнэнч гэж андуурагдаж бодогдмоор. яс юман дээр хамгийн жудаггүй, ёс зүйгүй байна гэдэг тал дээр эргэлзэж тээнэлздэггүй тээ. нэг хууль гаргана, тэрийгээ зөрчинө. бас өөрсөддөө тохируулж байн байн засна. энэ тэгээд зөв үү

    Хариулах
  • 103.229.122.181
    Өчигдөр

    Маш зөв өнцөг

    Хариулах