Ж.Бат-Эрдэнэ: Би иргэдийнхээ яриаг сонсох гэж “таксинд” хүртэл явж байсан

Х.Есү
2023/05/02

УИХ-ын дарга Г.Занданшатар таван гишүүнийг захуудаар явж үнийн өсөлтийг судалж, танилцах үүрэг даалгавар өгсөн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн сошиал хуудаснаа дараах тайлбарыг бичжээ. 

Тэрбээр , "Өчигдөржин сошиалаар гөвүүллээ. Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу өргөн хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг судалж, зах худалдааны төвүүдэд ажилласныг мэдээллийн сайтууд онцолжээ.

Тэнгэрээс буусан хүмүүс, харь гаригийнхан гэсэн сэтгэгдлүүд олон уншлаа. Би чинь хөдөөнөөс сонгогдсон гишүүний хувьд мал махны үнэ ханш энэ тэрийг гадарлалгүй яах вэ.

Хэдэн жилийн өмнө иргэдийнхээ яриаг сонсох гэж “таксинд” хүртэл явж байсныг зарим нь санаж байгаа байх. Тэр үеэс л байнгын хороо, УИХ, Засгийн газар дээрээ ажилгүйдэл, архидалт, ядуурлаа яриад илүү олуулаа бодитоор шийдлээ гаргасан бол өдийд үнийн өсөл ийм дээрээ тулаа ч үү үгүй ч үү.

Миний хувьд сонгогдсон цагаасаа ЖДҮ, мал, мах, “Шинэ хөдөө”, ажлын байр, ядуурлыг бууруулах талаар ярьсаар өдий хүрсэн.

Төрийн бодлогын хувьд би ч бухимдалтай байна. Саяхан “Тариаланчдын улсын зөвлөгөөн” зохион байгуулж, 2023 оныг ТАРИАЛАНГИЙН СЭРГЭЛТИЙН ЖИЛ гэж зарлан, өндөр зардалтай, сүржин хурал зохион байгуулсан. Хэдхэн хоногийн дараа яав. Хаврын тариалалтад төрөөс шатахууны дэмжлэг үзүүлэхгүй гээд зарлачихсан. Ирэх намар улаан буудайн үнэ дахиад ч өсөх нөхцөл бий болгочихлоо. Энэ бол наад захын жишээ.

Тиймээс энэ удаагийн захаар явсан нь иргэд, ААН-үүд, инпортлогчид, ченжүүд, худалдаачидтай санал солилцсоны үндсэн дээр бодит байдлыг УИХ, ЗГ-т танилцуулж, шийдэл гаргахыг зорьсон хэрэг.

Аа тэр заригийн мэдээний хувьд бичлэгийг нь бүрэн үзээрэй. Сардаа 2-3 удаа 200 гаруй мянгаар хүнсээ цуглуулдаг гэж хэлснийг гарчиг дээрээ гуйвуулж бичсэн байна лээ шүү" гэжээ. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 37.171.217.88
    2023/05/03

    Ийм новшнуудаар удирдуулахаар монгол хөгжихгүй.Хошин луйварчин

    Хариулах
  • 43.228.128.90
    2023/05/03

    сонгогчдоо иймэрхүү мангар хүнийг битгий сонгож бай сонгосон таныг доромжилж бн

    Хариулах
  • 213.87.154.213
    2023/05/03

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.178.178
    2023/05/02

    ТА ИХ ГАВЬЯА БАЙГУУЛЖЭЭ

    Хариулах
  • 43.228.130.188
    2023/05/02

    мэдрэл зүгээрүү Ж Батэрдэнээ чи таксинд хэний яриаг сонсоод яваад байваа хахахаа шар хадны эмнэлэгт яаралтай очиж үзүүлж эрүүл мэндийн тусламж авахгүй бол дараагийн сонгууль дөхөж байгаа шүү таксинд иргэдийнхээ яриаг сонсох гэсээр яваад чад болчихвий

    Хариулах
  • 103.212.116.18
    2023/05/02

    Энэ халтар эд сэтгэцээ үзүүлмээр юм

    Хариулах