УИХ-ын гишүүн Г.Дамдинням Боловсролын тухай багц хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "2021 онд УИХ, ЗГ-аас Боловсролын хуулийг цогцоор нь шинэчлэх шаардлагатай гэж үзэж Ажлын хэсэг байгуулж, УИХ-ын 23 гишүүнийг томилсноор бид дэд ажлын хэсгийн гишүүдтэй хамтран нийт 7 багц хуулийн төсөл боловсруулсан. Ингэхдээ орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж боловсролын салбарын бүх оролцогч талуудаас 10 мянга гаруй санал авсан.
Монгол Улс 1990 оноос хойш анх удаа боловсролын бүх түвшний асуудлыг цогцоор нь харсан хуулийн төслийг хэлэлцүүлэх гэж байна. Өмнө нь сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын тухай хуулийг тус тусад нь авч үзэж ирснээс хоорондын уялдаа холбоо сул байсан нь энэ хуулийг шинэчлэх гол үндэслэл болсон.
Хуулийн онцлох заалтаас дурдвал:
- Боловсролын салбарт ажиллаж байгаа багш нар болон сургуулийн орчинд ажиллаж байгаа албан хаагчдын нэг хүүхдийг үнэ төлбөргүйгээр улсын сургуульд сургана.
- Багш нарын нийт ажлынх нь 50 хувь сурган хүмүүжүүлэхтэй холбоогүй байдаг. Иймд багшид нэмэлт ачаалал өгдөг байдлыг багасна. Үүнийг зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
- Цахим боловсролын асуудлыг хуульчилна. Жишээлбэл, мужааны мэргэжилтэй хүний хүүхэд ур чадварыг нь ааваасаа сурсан байж болно. Тэгвэл тухайн хүүхэд МСҮТ-д суралцахгүйгээр шалгалтаа өгөөд мэргэжлийн үнэмлэхээ авах боломжийг олгоно. Ингэснээр боловсролын тэгш бус байдлыг арилгах давуу талтай.
- Үндсэн гадаад хэлийг англи хэл болгож оруулж байгаа.
- Ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг бусад хүүхэдтэй ижил орчинд сургана. Тэдгээр хүүхдэд хувьсах зардлыг тусгайлан илүү олгох тогтолцоо руу шилжинэ.
- Хувьсах болон тогтмол зардлыг орон нутгийн алслагдмал байдалтай уялдуулан өндрөөр тогтооно.
- Багш мэргэжлээр өндөр оноотой элссэн оюутныг үнэгүй сургах, их сургуулиа онц төгссөн бол өндөр цалин өгдөг болгоно.
- Боловсролын байгууллага ашгийн бус гэсэн хэр нь ашиг олоод байвал татвар ногдуулна, зөрчлийн хуулиар хариуцлага тооцно.
- Эцэг эхийн хүсэлтээр хувийн сургуулиудын санхүүжилтийн зарцуулалтад хяналт тавьдаг механизмыг хуулиар олгоно.
- Хувийн сургуулиудын хөтөлбөр олон улсын стандартаа биелүүлж байх, магадлан итгэмжлэлээ жил бүр авч байх үүргийг БШУЯ-наас тавина.
- Боловсролын хөтөлбөрийг тогтвортой байлгахад чиглэх зэрэг томоохон өөрчлөлтийг хуулиар зохицуулна" гэв.
202.9.40.253
Одаа зайлоо муу үтгэн
Хариулах202.9.40.84
Болиоо
Хариулах213.87.154.213
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах202.21.107.7
Bagsh mergejleer serval gej todotgoson ni deer bolov uu daaHuulchid hangalttai baigaa shuu men shaardlagatai mergejleer ch gesen yavah ve?
Хариулах