ӨРГӨӨ-гийн түрээс нэртэй ДЭЭРМИЙН ГЭРЭЭГ цуцлах гэхээр ТӨБЗГ-аас "Анандтай үзээд сайнаа үзэхгүй, боль" гэдэг байсан

2023/05/04

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий "Нью тур сафарис" ХХК нь Мэдээлэл технологийн үндэсний паркийн байрыг мкв тутамд нь 7000-9000 төгрөгөөр түрээсэлж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл мэдээлэл технологийн үндэсний паркийн захирлаар ажиллаж байсан Г.Мөнхсүх дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Нэг зүйл дээр байр сууриа илэрхийлэх нь зөв гэж бодлоо.

Би 2017-2020 онд IT паркын захиргааны даргаар ажилласан. Өргөө кино театрын түрээс нэртэй дээрмийн гэрээг цуцлах гэж их явсан. IT парк дангаараа энэ гэрээг цуцалж чаддаггүй. Яагаад гэвэл ТӨБЗГ, IT парк, Өргөө 3 талт гэрээ байгуулсан учраас парк яаж ч эсэргүүцээд нэмэргүй.

Ер нь ТӨБЗГ-ын умхиагүй, идэвхгүй, сэтгэлгүй байдлыг зориуд хэлмээр байна. Асуудал ярихаар "Та нар Анандтай үзээд сайнаа үзэхгүй, боль" гэдэг. Түрээсийн гэрээ цуцалбал Өргөөд 4 тэрбумын өрөнд орно гэдэг. ТӨБЗГ буюу тухайн үеийн ТӨХ Өргөө кино театр 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг баталгаажуулсугай гэж тогтоол гаргасан байдаг.

Энэ тогтоол нь өөрөө хуулийг ноцтой зөрчсөн. Төрийн өмчид хөрөнгө нэмэх, хасах гэдэг ойлголт л байдгаас баталгаажуулах гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй. Гэтэл Нанзаддорж тэргүүтэй тухайн үеийн ТӨХ ийм хууль бус тогтоол батлахдаа Өргөөгийн боссын LX570 машиныг хүртэл оруулаад 4 тэрбум гэдэг тоо тавьчихсан. Тэр нь төрийн өмч
юм уу? Хэний өмч юм? Асуухаар нөгөө л алдарт "Анандыг та нар дийлэхгүй дээ" гэдэг хариултаа л авна. Хаалгыг нь лацдаад шүүхдэхэд асуудалгүй ялна. Гэвч ТӨБЗГ зөвшөөрдөггүй.

Аргаа бараад ядаж түрээсийн үнээ нэмье гэхээр Өргөө нь зөвшөөрдөггүй. Хөөж болдоггүй, түрээсээ нэмж болдоггүй, төрд өмч нэмэгдээгүй хэрнээ баталгаа өгчихсөн. Ийм л хачин гэрээ . Түрээс нэртэй боловч албан бусаар үнэгүй шахуу хувьчлаад авчихсан. Дотор нь дураараа бараг барилга бариад дамлаж түрээслээд хэд дахин нуга ашиг хийдэг ийм л даварсан газар даа.

Үе үеийн IT паркын захирлууд Өргөөтэй үзэлцэж ирсэн. Амжилт ололгүй удахгүй халагдаж солигдоод явчихдаг. Одоо паркын байрнаас Өргөөг гаргах цаг болсон. Бүтэн 13 жил төрийн өмчийг үнэгүйдүүлж хууль бус тогтоолоор халхавчилж 4 тэрбум байтугай түүнийгээ хэд дахин нугалсан ашиг хийсэн. Ичихгүй 4 тэрбумаа нэхвэл сөрөг нэхэмжлэл гаргаад алдагдсан боломжийн өртгөө нэхэх хэрэгтэй. IT парк кино үзүүлэх албагүй, чиг үүрэгт нь падлий байхгүй атал соёлын үйлчилгээ учраас 8 мянгаар түрээслүүл гэж дээрээс шахдаг. Хэдэн зуун старт апууд байргүй байна, өндөр технологийн төв, үзэсгэлэн, сургалтын танхим гээд ашиглах хувилбар өчнөөн олон байна.

Дахин хэлье. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрд өмч нэмэх, хасах гэсэн ойлголт л бий. Хэрвээ Өргөө 4 тэрбум төгрөг гаргасан бол тэр нь капиталжаад төрд өмчөөр бүртгэгдэх ёстой. Гэтэл тэр нь төрийн өмч биш өөрсдийнх нь бизнесийн ашиг олох зорилготой л тохижилт, тоног төхөөрөмж, унаа тэрэг зэрэг юмнууд.

Монголын төр ер нь компьютерингийн зориулалттай барилга бариагүй дээ. IT паркыг 1974 онд Оросууд. Дата төвийг 2009 онд Солонгосууд барьж өгсөн.

Гэтэл IT паркаа нүд үзүүрлэж байр савыг нь ийш тийшээ гулгуулах юмыг ТӨХ нь хийж ирлээ. Байрных нь тэн хагаст кино театр оруулж боломжийг нь үгүй хийчихээд ашигтай ажилла гэж загнадаг. Танай байрыг Боловсролын яаманд өгнө, хууль зүйн яаманд өгнө гэж ТӨБЗГ-ынхан 2 ч удаа тогтоол батлах гэж оролдсон. Төрийн ордноор дээш доош гүйж дарга нарт гомдол мэдүүлж байж зогсоосон. Төр өөрөө зориулалтын барилга барьдаггүй юмаа гэхэд байгаа байрыг нь дээрэмдэхээ больчих хэрэгтэй. Паркыг парк чигээр нь ажиллуулах чадамж, туршлага одоогийн хамт олонд хангалттай бий. Зүгээр л боломжийг нь өгөх хэрэгтэй." гэлээ. 



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.90
    2023/05/05

    Ардын намд мөнгө,өнгө нь хэрэгтэй учраас өөрсдийгөө нэг иймэрхүү юмнуудаар аргацааж байгаа нь тэр. Энэ нь нэг их хол явахгүй явуургүй л арга даа.

    Хариулах
  • 213.87.149.226
    2023/05/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.181.36
    2023/05/04

    Ардын Нам Анандбазраасаа салахгүй бол дараагийн сонгуульд унана даа

    Хариулах
  • 181.214.218.32
    2023/05/04

    Энэ цадиггүй луйвахчингаас төр салж чадахгүй юмаа, шахааны бензинг нь авна, үнэгүй шахам байраа түрээслэнэ бүр өөгшүүлээд гишүүн хүртэл болгочихсон.

    Хариулах
  • 45.117.32.5
    2023/05/04

    Бүтэн долоон жил төр бариад МАН мэдээгүй бн гэж үгүй

    Хариулах
  • 64.119.29.144
    2023/05/04

    Ene goliison Khurts Ananbuzar 2-n oroltsoogui buzar khereg Mongold alga uu..Shunaliin devnuud orchlongoos nugelee uureed dald ordoo

    Хариулах
  • 103.26.193.222
    2023/05/04

    Наад шуналын бузар чинь авс нь болоод авсных нь нүх бүгд хэмжээтэй гэдгийг мэддэггүй юм шиг байна тээ

    Хариулах
  • 202.126.89.97
    2023/05/04

    Хууль хяналтынхан яагаад Анадбазарт хариуцлага тооцохгүй байна вэ Хэн ч мөнгөтэй байж болно харин хууль зөрчиж болохгүй маш олон гэмт үйлдэл хийж байна Энэ нөхөрт эхнэр хүүхэд гэж байдаг юмуу үгүй бололтой үр хүүхэдтэй хүн хүүхэн хүчиндээд тэгээд хэл ам болонгуут мөнгө байр машин өгөөд салчихдаг ийм байж болохгүй ээ энэ хүн чинь задиг замбараагаа алдаж байна Хүн алчихаад мөнгө өгөөд яваад баых уу Энэ хууль хяналтынхан нэг юм бодохгүй бол болохгүй

    Хариулах
  • 202.126.89.97
    2023/05/04

    Та нар юу ч шийдэж чадахгүй байна хэнэнс айгаад байгаа юм Наад Анандбузарыг төрийн өмчийг шамшигдуулсан гээд шоронд хийчих аавын хүү монгодд байдгүй юмуу Наад Анандбузар чинь юу ч биш маш олон гнмт хэрэг үйлддэг яагаад толгойг нь илээд байгаа юм бэ

    Хариулах