Амралтын өдрүүдээр замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Х.Есү
2023/05/19

Амралтын өдрүүдэд буюу 2023 оны 5 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. 

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч 5 дугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр цагдаагийн байгууллагаас хамгаалалт, зохицуулалттай холбоотойгоор Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө зэрэг зарим гудамж, замуудад түр хугацаагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэнэ. 

Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хамгаалалт зохицуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.161.50
    2023/05/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.9.40.60
    2023/05/19

    Erh darhtai psda ve te, odo hundleed l shaahas gichiinuudg

    Хариулах
    • 202.126.89.28
      2023/05/19

      Хха

    • 203.91.115.50
      2023/05/19

      Хахаха