БЗС-гийн ХЭРЭГ: 3000 гаруй зээлдэгчээс 1800 гаруй нь ажил хийж, нийгмийн даатгал ТӨЛДӨГГҮЙ

Х.Батсайхан
2023/05/22

Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй Шилэн ажиллагаа хүчээ авч, сангуудын мэдээллийг ил болгохтой зэрэгцээд Боловсролын зээлийн сангаас зээл авч гаднын улсад суралцсан зээлдэгчдийн мэдээлэл устсан нь дуулиан тариад байна. Үүнтэй холбоотойгоор нийгэмд бухимдал үүсэж байна. Гэхдээ энд бухимдах шаардлагагүй юм. Зээлдэгчдийг олж тогтоох нь цаг хугацааны асуудал, гол нь энэ хэрэг явдал болсноор БЗС-гийн хулгай таслан зогсоогдох, монголчууд албан тушаал, хөрөнгө мөнгөний ялгаатай байдлаас үл хамааран мэдлэг чадвараараа өрсөлддөг болох эхлэл тавигдчихлаа. Нэг ёсондоо БЗС нээлттэй болж байна. Тиймээс бид уншигчдадаа, цаашид БЗС-гийн зээлд хамрагдах хүсэлтэй нийт залуусдаа зориулан дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.  

БЗС-гаас зээл авахын тулд ямар шаардлага хангах ёстой вэ 

Ямар улсад суралцахыг хүсч байгаагаас шалтгаалан тавигдах шаардлага өөр өөр байна.

Жишээ нь:

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  • Зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр (магистрантурт өргөдөл гаргагч), магистр (докторантурт өргөдөл гаргагч)-аас доошгүй боловсролын зэрэгтэй;
  • Бүрэн дунд боловсролын голч дүн нь 80 ба түүнээс дээш, Бакалаврын дипломын сурлагын голч дүн нь 3.2 ба түүнээс дээш;
  • Магистрт 35 хүртэлх насны, Докторт 45 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх;
  • Магистр болон докторын хөтөлбөрт суралцах горилогчид судалгаа шинжилгээний ажлын туршлагатай байх;
  • Тухайн суралцах сургуулийн сургалтын гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан байх;
  • Өмнө Сургалтын төрийн сангийн зээл, Засгийн газрын тэтгэлгээр гадаад оронд бакалавр, магистрт сурсан иргэнд дараагийн шатны сургалтын тэтгэлэг олгохгүй.

Тэргүүлэх 37 мэргэжилд ямар, ямар мэргэжил багтах вэ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар Монгол Улсад нэн шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн жагсаалтыг баталсан. Үүнд бакалвр, магистр, докторын түвшингийн 37 мэргэжил багтана. Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр 1997-2020 оны хооронд 1974 иргэн магистр, докторын түвшинд, 2010-2020 оны хооронд 421 иргэн бакалаврын түвшинд суралцсан. Одоо бакалавр, магистр, докторын түвшинд 100 гаруй иргэн суралцаж байна. Мөн жил бүр Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд 16 улсад 1200-1300 иргэн суралцдаг.

Монгол Улсад нэн шаардлагатай тэргүүлэх мэргэжлүүд:

Багш, сургуулийн өмнөх насны боловсрол, Багш, бага ангийн боловсрол , Багш, тусгай хэрэгцээт боловсрол , Уран сайхны гэрэлтүүлэг , Дуу, чимээний технологи , Хөгжмийн театрын найруулга , Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга (021506) , Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт , Биологи , Хүрээлэн буй орчин судлал , Утасгүй холбоо , Өгөгдлийн ухаан , Системийн аюулгүй байдал, Хиймэл оюун ухаан, Химийн инженерчлэл ба боловсруулалт, Сэргээгдэх эрчим хүч, Байгаль орчныг хамгаалах технологи, Электроник, Механик инженер, Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, Хүнсний инженерчлэл, Шим тэжээл судлал, Газрын тосны инженер, Уул уурхайн ашиглалтын технологи, Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, Хаягдал боловсруулах технологи, Биотехнологи, Био-инженерчлэл, Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл, Мал аж ахуй (зоотехник, мал зүйч),Газар тариалангийн аж ахуй (агрономи), Хөрс судлал, агрохими, Ойн инженер, Мал эмнэл зүй, Сувилахуй, Био-анагаах ухаан, Нийгмийн эрүүл мэнд

Магистр, докторуудын ихэнх нь төрийн албанд, бакалавруудын ихэнх нь хувийн хэвшилд ажиллаж байна

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарлагддаг тэтгэлэг болон зээлийн хөтөлбөрт хамрагдаад төгссөн иргэдийн дийлэнх хувь нь төрийн болон хувийн хэвшилд ажилладаг. Харин зарим иргэд үргэлжлүүлэн ахисан түвшний сургалтад хамрагддаг. Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр магистр, докторын түвшинд суралцсан иргэдийн хувьд 900 гаруй нь төрийн байгууллагад, 200 гаруй нь хувийн хэвшилд, үлдсэн нь дахин сурсан, ажилгүй, бүртгэлгүй байна. Харин бакалаврын түвшинд суралцсан иргэдийн дийлэнх нь хувийн хэвшилд цөөн хэдэн нь төрийн байгууллагад, үлдсэн нь дахин сурсан ажилгүй, бүртгэлгүй байна.

БЗС-гийн зээлээр суралцсан хүмүүс төрийн албанд шууд удирдах албан тушаалд тавигдах нь үнэн үү

Төрийн албанд ажиллахад төрийн албаны зөвлөл болон тухайн байгууллагын салбар зөвлөлөөс тавьсан шаардлагын дагуу ажилд авдаг. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Төрийн албаны тухай хууль” /ТАТХ/-ийн 23.7-г “… төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтад тэнцсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.7-д заасан журмаар тодорхойлсон дэлхийн шилдэг их сургууль төгссөн иргэнд энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлага хамаарахгүй” гэж өөрчлөх төсөл боловсруулсан (Батлагдаагүй).

БЗС-гийн тэтгэлгээр гадны оюутнууд ч суралцдаг

Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр БНХАУ, ОХУ, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Болгар Улсын 208 оюутан Монгол Улсын их, дээд сургуулиудад 2020-2021 оны хичээлийн жилд суралцаж байна.

Түүнчлэн БНХАУ, ОХУ, БНСУ, АНУ, Япон Улс зэрэг улсуудын оюутнууд хувийн зардлаар Монгол Улсын их, дээд сургуулиудад суралцаж байна.

Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй гадаад иргэд нэг жилийн Монгол хэлний бэлтгэлд хамрагдаад хүссэн мэргэжлээр суралцах боломжтой. Гадаад иргэд аль их сургуульд суралцаж байгаагаас шалтгаалан МУИС, МУБИС-д нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр тэр дундаа Монгол судлал, хэл шинжлэл, Монгол хэл, утга зохиол, сэтгүүл зүй, олон улсын харилцаа, СУИС-д соёл, урлагийн чиглэлээр, АШУҮИС-д анагаах ухааны чиглэлээр суралцаж байна.



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 102.89.23.129
    2023/05/27

    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMA IL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAI L.COM Whatsapp дугаар: +19099134258

    Хариулах
  • 139.5.217.46
    2023/05/23

    Наад дүрэм журам чинь жирийн олон түмний хүүхдийн эрх, боломжийг хязгаарласан зүйл болохоос эрх мэдэл албан тушаалтанд үйлчилдэггүй зүйл байхгүй юу

    Хариулах
  • 43.228.128.90
    2023/05/23

    энэ хулгайч луйварчдыг 2024 оны сонгуульд яасанч оруулж болохгүй Ард түмэн үүн дээр хатуу анхаарч луйварчдыг төрөөс зайлуулах хэрэгтэй

    Хариулах
  • 64.119.29.144
    2023/05/23

    Хулгайч луйварчин алуурчин эцгүүдийнхээ олсон мөнгөөр хүмүүжилгүй үр хүүхэд нь яаж туйлж явдагийг тод жишээ Хурц Гантөмөрийнх гээд цаашаа үргэлжилнэ...ард түмэн бүгдийг нь мэдэж авлаа...

    Хариулах
  • 64.119.29.144
    2023/05/23

    Мөнгөтэй нь дээрэлхэж үр хүүхдээ сургаад бхад ....ард түмний төлсөн татварын мөнгөөр ингэж хулгайлж туйлж блдог юм бол ард түмэнд адил тэгш эрхийг нь өгөөчээ...айл бүрийн 1 оюутанд наад зээлээ өгч сурга... хулгайч нарын хүүхдэд ямарч болзолгүй өгдөг байж ард түмний хүүхдэд болзлыг нь хангасан ч аль болох өгөхгүй талаас нь ажилладаг боловсролын сайд нар яамныхан гэж үе үеийн хөгийн луйварчид юм бишүү...гантөмөр цогзолмаа гээд хариуцлага тооцох сайд нар одоо ч гөлийгөөд намын дарга хийгээд явж бна. Хариуцлага тооцоочээ.. .Гантөмөри

    Хариулах
  • 213.87.153.90
    2023/05/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 103.212.116.18
    2023/05/22

    Тэр мэдээж толгой муутай юм сураагүй тэнцэхгүй шүү .Хоосон толгойтой хэсэг нь амар хялбар эх эцгээ шулж байгаа

    Хариулах
  • 66.181.161.180
    2023/05/22

    Энэ цайсан хулгайч п...куудыг бүгдийг нь хөрөнгийг нь хурааж шоронд хатаагаачээ эд нар ганц бзс биш орд 40сан эх орноосоо уравсан адгийн золбингууд

    Хариулах
  • 192.82.86.233
    2023/05/22

    Хулгайчдийн гөлөлзсөн царайг харахаас зэвүү,дургүй хүрэх юм.даа

    Хариулах