ЭЕШ-ын суудлаа цахимаар захиалах боломжтой боллоо

Өчигдөр 14 цаг 33 минут

2023 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-д хамрагдахаар бүртгүүлсэн иргэд суудлын хуваариа өнөөдрөөс эхлэн хэвлэж авах боломжтой болжээ. 

Шалгуулагчдын шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан нэвтэрч, хэвлэн авах юм.

ЭЕШ зургаадугаар сарын 15-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт Түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ. Тухайн өдөр Англи хэлний шалгалт мөн зохион байгуулагдана. 

Энэ жил улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар анги төгсөгчид болох 34,117 шалгуулагч байгааг БҮТ-өөс өмнө нь мэдээлсэн.

Үүний:

  • 54 хувь буюу 18,334 нь орон нутагт
  • 46 хувь буюу 15,783 нь  нь Улаанбаатар хотод арванхоёрдугаар ангийг суралцан төгсөж байна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.251
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах