Ц.Оюунгэрэл: Ийм учраас би МАН-д дургүй

С.Гандэлгэр
2023/05/27

УИХ-ын гишүүн асан, хүний эрхийн зүтгэлтэн Ц.Оюунгэрэл залууст зориулан нийгмийн байдал, МАН-ын талаарх байр сууриа өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. 

Айлын хүүхдүүдийг дандаа алаг үздэг болохоор нь би МАН-д дургүй. 

1. 22-хон настай залуу нисгэгчийг ээлжийн амралтаа авсан байхад нь заавал одоо нис гэж олон хоногийн борооны үүлтэй нутаг руу нисгэж, осолдуулчихаад, хэдхэн сартай хүүхдээ тэвэрч үлдсэн эхнэрийг нь оршуулгын үеэр цагдаа, прокурор, НАХЯ-ыхнаар гэрээс нь гаргахгүй, дарамтлан, сахиж байгаад “гомдолгүй” гэж гарын үсэг зуруулсан даруйдаа ослын газар дээр ямар ч үзлэг хийгдээгүй байхад МАН-ыхаа “Үнэн” сонин дээр “нисгэгчийн буруу” гэж улс даяар шившиглэсэн болохоор би дургүй.

2. Өрсөлдөгч компани нь босоод ирэхээр хамтрагчийнхаа бизнесийг авч үлдэхийн тулд гэмгүй залуусыг гүтгэж, шоронд хийсэн Ерөнхий сайдаар удирдуулсан нам болохоор би дургүй.

3. Өрсөлдөгчөө дарахын зүсэн зүйлээр гүтгэхийг юман чинээ тоодогггүй бөгөөд түүнийхээ хажуугаар үй олон хүнийг давхар хэлмэгдүүлэн амь нас, алдар нэр, ар гэр, үр хүүхдийх нь амьдралаар тоглодог заваан соёлоосоо өнөөг хүртэл салаагүй учраас би дургүй.

4. 100 хүүхэд байхад та нарт өгөх илүүдээ гарсан мөнгө байхгүй гэж 9-ийг нь гадуурхах мөртөө өөрсдөө нүүрснээс 44 их наяд, ковидоос 11.5 их наядаар иддэг учраас би дургүй.

5. Ковидын үед жирийн иргэн эмнэлгийн тусламж авч чадахгүй шалган нэвтрүүлэх товчоон дээр, насанд хүрээгүй охин уух ус гуйж байгаад эмнэлгийн өрөөнд амь тавьж байх үед дарга нар, гэр бүлээрээ дуртай үедээ эмнэлэг рүү орж гаран, ямар үйлчилгээ авахаа өөрсдөө сонгож байсан учраас би дургүй.

6. Олон сараар ухаан алдаж унатлаа ажиллаж байсан эмнэлгийн ажилтангуудыг цалингаа нэмүүлье гэхэд “Улс эх орноосоо урвасан” гэж цоллож байсан дарга нар өөрсдийгөө хэдэн зуун сая, тэрбумаар урамшуулж, бие биедээ цол хэргэмж хайрлаж байсан учраас би дургүй.

Ийм учраас би ирээдүйг авчрах өөрийнхөө хүү, охины үе чацуу залуусын төлөө айдас хүйдэсгүй тэмцээд байгаа юм.

Ийм учраас би "баас хатавч өмхийгөө тавьдаггүй" гэдэг шиг огт өөрчлөгдөггүй МАН-ын эсрэг дуугараад байгаа юм. Тэдний хэлсэн болгонд хууран мэхлэлт, ялгаравлан гадуурхалт, хүнийг хүн гэж үздэггүй байдал нь нэвт шингэсэн байдаг.

Ийм учраас би хулгайч, худалчууд бидний амьдралыг зааж зурж, зохицуулж болохгүй гээд байгаа юм.

Харин үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан нисгэгчийн хүүтэй гэрээгээ цуцалсан гэж ИНЕГ-т дургүйцэж байгаагүй ээ. Сургалтын төлбөрийн 100% тэтгэлэг олгосон Америкийн их сургуулийн тавьсан шаардлагын дагуу ном, эрүүл мэндийн даатгалын мөнгийг ажилгүй байсан надад олох үнэхээр хэцүү байсан тэр үед тусалсан учраас, бас миний талийгаач тэнгэрт дүүлэн нисэж байхдаа аз жаргалтай байсан учраас би нисэхийнхэнд баярлаж, хүндэлж явдаг юм. Намайг онгоцныхоо бүхээгэнд оруулж ирээд өмнөө цэлийх тэнгэрийг харуулаад инээж байхад нь нисгэгч хүний жаргалыг ойлгож билээ.



Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.73.204
    2023/05/28

    Huu n yg eej uymaa. Hamar, nud gd..

    Хариулах
  • 202.126.89.195
    2023/05/28

    Зохиолч Б. Ренчин гуайгаас:- Та яагаад МАХН-д элсээгүй юм бэ?гэж асуухад, нам бид хоёр бага даа нэг, нэгийгээ гомдоосон!юм гэсэн яриа байдаг...

    Хариулах
  • 103.229.120.16
    2023/05/28

    монгол эр хүнд бүр дургүй

    Хариулах
  • 192.82.74.73
    2023/05/28

    Олон юм ярилгүй Хүүгийнхээ хулгайн мөнгийг олж авчир,,,,,,,

    Хариулах
  • 213.87.136.214
    2023/05/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 176.66.87.78
    2023/05/27

    Хүүгийнхээ хулгайлсан мөнгийг төл...

    Хариулах
  • 45.117.35.9
    2023/05/27

    Зөв л бичиж.амьдралын үнэнийг бичсэн бна.Угаасаа л ийм зарчимч эмэгтэй.Ингэж бичлээ гэж,улсын мөнгөнд зайдагнаж, бусдын боломжийг хулгайлсан луйварчин томчуулын эрхийн балай хүүхдүүд,ойр тойрныхон нь,БЗС eр нь бүх сангаас хулгайлсан үй олон хулгайчид эсэргүүцэх нь ойлгомжтой ... Ямартай ч өөрийн чинь бичиж хэлсэн үнэн,өөрийг тань дэмжинэ э.

    Хариулах
  • 66.181.160.92
    2023/05/27

    Аль нэг #Намын...#Улс гэж бхгүйд....#Өөрийн Ухаантай юм бол...#анхаар..на уу...#Чи АН ын нэрээр бас....#Цөлмөгч....4 жил...#Одоо бол...#яЗаяа чинь...#Гуагласан бөлгөа...#0К. ...Монголын Ард түмэн Мунхаг биш....#Танив...шүү

    Хариулах
  • 66.181.160.92
    2023/05/27

    Ц.Эбий гийн үг...#Шоронг ийнх...бв...

    Хариулах
  • 66.181.160.92
    2023/05/27

    ...Үхсэн нохойн #Оцгор...эмэ гтэй...шив дээ...#Ишиг эвэрээ ургахаар..#Эх мөргөв гэгч....#Амьдралд Хүн...#Тарьсан Үр шимээ л хүртдэг....#Төрсөн ч гэл үү дүүгээ ч гэл үү #Хэн нэгний амийг #Егүүтгэгч...шоронд бсан...Эмэгтэй гэлүү.....#Монголын ард түмний гай нь энэ этгээдэд #Гай болоогүй....#Одоо бгаа өнгийнх нь #Илэрхийлэл....Эх ороноосоо #Уравсан...#

    Хариулах
  • 66.181.187.230
    2023/05/27

    Намын харьяаллаар 2012 оос2016 онд олон сургууль цэцэрлэг,хороо хэсэг,дүүрэг гээд.олон хүнийг ажил амьдрахгүй болгосон Ан д дургүй.ямар ч ажил төрөлгүй гудамжны архичин ,ёс зүйгүй боловсролгүй этгээдүүдийг албан тушаалд тавьсан,гавьяа шагнал өгсөнд Ан д дургүй

    Хариулах
  • 66.181.160.45
    2023/05/27

    Өмч хувьчлал нэрийн дор сүүлийн 30 жил улс орон газар нутаг, үндэсний үйлдвэр зэрэг байсан бүх зүйлээ устгаН цөлмөсөн хуурамч ардчиллаар иргэдийн тархи оюуныг угааж, үндэсний үнэт зүйлгүй болгосон учраас АН-,д ҮНЭН ГОЛООСОО ДУРГУЙ.

    Хариулах
    • 103.254.123.137
      2023/05/27

      МАНгаруудын бөгсийг долоодог хүмүүст дургүй

  • 139.5.219.87
    2023/05/27

    Тиймээ. Би ч бас МАН-д олон зүйл дээр үнэхээр дургүй. Энэ намыг яллаж болдог бол үтэр түргэн Монгоын түүхээс арчихсан! Энэ намын 100 гаран жилийн түүх бол жирийн бидний хувьд эмгэнэл!!!!

    Хариулах
    • 66.181.160.45
      2023/05/27

      Хаанаас гарч ирсэн худлаа гуцдаг эрлийз вэ.