Соёл урлагийн салбарын жагсагчдын төлөөллийг Ерөнхий сайд хүлээн авч уулзлаа

Т.Отгонсувд
2023/05/29

Ерөнхий сайд ээлжит өглөөний уулзалтаа соёл урлагийн салбарынхантай хийжээ. 

Уулзалтад улсын театрын уран бүтээлчид,  соёл урлагийн салбарын үйлчилгээний ажилтнууд оролцож, жагсаалын үеэр Соёлын сайд Ч.Номинд тавьж байсан нийт албан хаагчдын 30 орчим хувь нь 500 мянган төгрөгийн цалин авч байгаа ба үүнийг нэг сая төгрөгт хүргэх, бусад шатлалын суурь цалинг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг Ерөнхий сайдад дахин тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. 

Мөн соёлын тухай хуульд заасан мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох заалтыг хэрэгжүүлэх, хэмнэлтийн тухай хуулиар ном, хэвлэл худалдан авах төсөв хасагдсаны улмаас номын сан, соёлын төвүүд сан хөмрөгийн баяжилт хийж чадахгүй байгаа,  номын санчдын цалин хөлсийг нэмэх, соёл урлагийн байгууллагуудыг орчин үеийн техник хэрэгслээр хангах, мэргэжлийн уран бүтээлчдийн үнэлэмжийг дээшлүүлэх,  гэрэлтүүлэгч, мэргэшсэн нарийн мэргэжлийн уран бүтээлчдээ төрийн бодлогоор дэмжиж хүний нөөцийн дутагдлыг арилгах зэрэг санал дэвшүүлэн ярилцаж байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.148.41
    2023/05/30

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.126.89.25
    2023/05/29

    Ганц зохиолын дуучин тоглолт хийгээд хаан хатан шиг амьдарч байхад мэргэжлийн уран бүтээлчид ийм цалин авна гэж юу байхав дээ. Уран бүтээл хийж орлогоо нэмэгдүүлэх удирдлага зохион байгуулалт менежмент хэрэгтэй

    Хариулах