Д.Сумъяабазар: Хүүхэд бүрийн сэтгэл тэнүүн, ирээдүй дардан байж, өнөд жаргах болтугай. Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хотыг хамтдаа бүтээцгээе

С.Гандэлгэр
2023/06/01

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хүүхэд, багачуудад мэндчилгээ дэвшүүлжээ. 

"Айл гэрийн амин эрдэнэ, эх орон, их хотын ирээдүй болсон эрхэм хүндэт хүүхэд, багачууд Та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Өнөөдөр бол хүүхэд багачуудын хувьд баяр, талархалд халгиж цалгисан баярын өдөр төдийгүй эрхээ хамгаалуулж, ирээдүйгээ баталгаажуулахын төлөө дуу хоолойгоо өргөх, хүсэл зорилгоо илэрхийлж, эрхээ тунхаглах өдөр юм.


Та бүхний эрх, Та бүхний ирээдүй нийт улаанбаатарчуудын хувьд эн тэргүүнд бичигдэх үүрэг хариуцлага бөгөөд нэг бүрчлэн хэрэгжүүлэх, биелүүлэх учиртай үүрэг даалгавар, үнэ цэн билээ. Иймд хүүхэд нэг бүрийн хөгжил болоод оролцоог дэмжиж, Та бүхний хэрэгцээнд нийцсэн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын үйлчилгээг хөгжүүлж, тэгш хүртээмжтэй хүргэхэд Улаанбаатар хотын ирээдүйн хөгжил чиглэх болно.

Хүүхэд бүрийн сэтгэл тэнүүн, ирээдүй дардан байж, энх торниж, өнөд жаргах болтугай. Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хотыг хамтдаа бүтээцгээе.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн
Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР" гэжээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 91.165.180.125
    2023/06/02

    Sumyabazaraa ?????? Duudee akhiin khuvdbish,amnii khuvd ch bish,MONGOLIIN TUMEN URS KHUUKHEDIIN TULUU,Ulaanbaatariin khotii dargiin khuvd uureg olon niitiin umnu,(2 khugshunuu bodood kharaal idsen ter TSITKIIG-ig?????? ug,Saan bod ,,,Negiig songo AAB EEJ---Tsirk????+Mung u, Bi bol Mungu+Tsirkee songono,AAB+EEJ odoo uen duusan,khugshun khonii nasguu 2-r,Mungu bol munkh--2 khugshun munkh bish???????

    Хариулах
  • 59.153.113.164
    2023/06/02

    Сумьяабазараа Хүүхдийн Циркийг нь буцааж өг өө.мал юм уу, үй олон хүн шаардаад байхад ойлгодоггүй.

    Хариулах
  • 213.87.131.69
    2023/06/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.9.40.44
    2023/06/01

    Хүүхдэд ээлтэй, иргэддээ ээлтэй хотыг бүтээнэ гэснээ хэрэгжүүлдэг бол их сайн даа

    Хариулах