"Ариун-Очир" ХХК-ийн барилгын 9 давхараас хөгжлийн бэрхшээлтэй хүн унаж, амиа алдсан НОЦТОЙ хэрэг гарчээ

Т.Отгонсувд
2023/06/06

Эл харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 26-нд "Ариун-Очир" ХХК-ийн барьж буй барилгын талбайд гарсан байна. Тодруулбал, ар гэрийн зүгээс талийгаачийг тус компанийн барилга дээр ажиллаж байсан, ХАБ хангаагүйн улмаас дүү минь унаж барсан гэх мэдээллийг өгөөд байгаа юм. 

Талийгаач 33 настай Ө нь ажилд туйлын махруу, бусдад гэм хоргүй нэгэн байсныг эх сурвалжууд хэлж байна. Харин хэдэн жилийн өмнөөс архины хамааралтай болж, гудамжаар хоног төөрүүлж, амьдралын нугачаанд бүдэрч явж. Ингэж явахдаа өнгөрсөн өвөл гараа хөлдөөж, гарын найман хуруугаа тайруулж, группт орсон байжээ.

Осол гарснаас найм хоногийн дараа буюу зургадугаар сарын 2-нд цагдаагийн байгууллагаас талийгаачийн ар гэрт мэдэгдсэн байна. Хохирогчийн ар гэр болон цагдаагийн байгууллагаас талийгаач Ариун-Очир ХХК-ийн барилгаас унаж амиа алдсаныг баталсан. Гэвч Ариун-Очир ХХК-ийн захирал Зулхүү гэгч талийгаачийг огт мэдэхгүй, танихгүй гээд хээв нэг зогсож буй нь үнэхээр харамсалтай. Талийгаачийн ар гэрийн зүгээс архи уудаг бол хүн биш гэж хандаж, нохой шиг үзэж байгаад гомдолтой байна гэлээ. Тэдэнд хүүгээ, дүүгээ алдсан гэнэтийн ослын мэдээ хүнд тусч, боломж бололцоо тааруу тул өнөөдөр шарилыг нь Хөвсгөл аймаг руу авч явах гэж байгаа аж. Бүхэл бүтэн эрдэнэт хүний амь барилгын компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж эрсэдчихээд байхад эмгэнэл илэрхийлж нэг ч удаа холбоо бариагүйд голдоо ортол гомдож байгаагаа хэлж байв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.27.108
    2023/06/08

    Чи одоо болиоч ээ. Яадаг эргүү амьтан юм бэ. Хаанахын эх сурвалж юм? Бичээч!!!. Захирал нь дуудлага өгсөн хүн шдээ. Урд хашаанд нь өдөр газарт хүн хөдлөхгүй удаан байхаар нь дуудлага өгсөн. Тухайн хүнийг танихгүй нь үнэн. Хээв нэг гэж чи юу хуцаад байгаа юм. Чамаас гэнэт яасан ийсэн нь мэдэгдэхгүй ярилцлага авбал яах уу. Цагдаагаас газраас тодруулахгүй. Сэтгэл хөдлөл ихтэй үед буруу мэдээлэл авч түгээн дэлгэрүүлж байгаа өөрөөсөө ичээч. Гэмгүй байгаа бусдыг амьдралаар ингэж үгээр наадаж болохгүй. Архины хамааралтай амссан, 8 хуруугүй хүнийг ямар барилгын газар авах юм бэ. Бүүр олон жилийн туршлагатай газар шүү дээ. Өөд болсон хүний ар гэрт гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Мөн энийг бичсэн баталгаа нотолгоогүй эх сурвалжгүй залхуу ажилгүй чамд ч бас эмгэнэл... хэрэв үнэн зөвийг тунгааж зөв зүйтэй мэдээлэх юм бол би энэ хэлсэн үгэндээ уучлал эрнээ. Харин чи чадах уу. Камерын бичлэг гэж байгаагаа ил тавьчихбал дээр сэн уул нь. Цаг нормтой нь!

    Хариулах
  • 213.87.90.112
    2023/06/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах