ӨРӨМДЛӨГ ХИЙЛГЭСЭНГҮЙ хэмээн Магнай Трейд ХХК Дорнод аймгийн засаг даргаас 2.5 тэрбум төгрөг нэхэмжилжээ

С.Гандэлгэр
22 цаг 43 минутын өмнө

Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэнг "өрөмдлөг хийлгээгүй учраас гэм хор учирсан" хэмээн Магнай Трейд ХХК 2.5 тэрбум төгрөг нэхэмжлэн шүүхэд ханджээ. 

Энэ талаар Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн ийн бичжээ. 0

Тэрбээр Чойбалсан сумын нутагт өрөмдлөг хийлгээгүйгээс гэм хор учирсан гэж Магнай трейд ХХК үзэн 2,5 тэрбум төгрөгийг нэхэмжлэн шүүхэд ханджээ.

ЗГ-аас 2010 онд зарласан Баянтүмэн 17 гэх манай аймгийн 7 сумын нутгийг хамруулсан талбайд тус компани газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байдаг.

2019 онд тус компанийг зөвшөөрөлгүй газар ашиглаж өрмийн цамхаг, олон тооны контейнер, тоног төхөөрөмж байрлуулсан гэж үзэн тус газрыг чөлөөлүүлэх захирамжийг аймгийн Засаг дарга миний бие гаргасан.

Хуульд заасны дагуу хариуцагчийн оршин суугаа харьяаллын буюу Дорнод аймгийн анхан шатны шүүхэд хянагдаж аймгийн Засаг даргын шийдвэр үндэслэлтэй байна хэмээн гарсан тус маргаанд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасаар маргаан 3-4 жил үргэлжилж, өнгөрөгч онд Хэнтий аймгийн шүүхэд шилжин тус компаний талд шийдвэрлэгдсэн байдаг.

Мөн өнгөрсөн хугацаанд тус компаний эзэмшлийн Ивээл хорооллын хойно төв замын трассад давхацсан Шатахуун түгээх станцын газрыг мөн чөлөөлсөн нь нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр байсан." гэжээ.





Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.249
    17 цагийн өмнө

    Засаг дарга шантаажлах гэсэн чинь зөрүүлээд тонгорчихлоо доо ха ха

    Хариулах
  • 66.181.161.121
    18 цагийн өмнө

    Baigaliin aluurchid bugd lusiin haraal hurch tam uhej hat

    Хариулах
  • 103.68.107.106
    19 цагийн өмнө

    Зарчмын хувьд зөв үйлдлийг анх санаачлан хийж байгаа Магнай Трейдэд байр хүргэе. Иргэн хүн, хуулийн этгээд төрийн байгууллагыг шүүхэд өгөх бүрэн эрхтэй.

    Хариулах