Эммануэль Макрон Оросын телевизүүдийг шүүмжилжээ



Францын шинээр сонгоглсон залуу ерөнхийлөгч Э.Макрон Оросын Sputnik агентлаг, RT телевизийн явуулж байсан үйл ажиллагааг шүүмжилжээ.

Тэрээр: “Би гадаадын сэтгүүлчидтэй ямагт сайн харилцаатай байдаг хүн, гэхдээ  ичгүүргүй худал зүйлийг тараах нь сэтгүүлчдийн ажил бишээ, энэ бол нөлөө үзүүлэх зорилготой байгууллагуудын хийдэг ажил. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр "Sputnik" агентлаг болон "RT" телевиз нь ийм нөлөөллийн байгууллагын үүргийг гүйцэтгэж, миний тухай болон миний явуулж буй кампанит ажлын талаар худал хуурмаг зүйлийг тарааж байсан. Чухамхүү ийм учраас би эдгээр байгууллагын төлөөлөгчдөд манай сонгуулийн штабтай холбогдох боломж олгоогүй юм. Харин бусад бүх сэтгүүлчид, тэдний дотор Оросын жинхэнэ мэргэжлийн сэтгүүлчид миний сонгуулийн штабтай холбогдон мэдээлэл авах боломжтой байсан юм.



Хэний нөлөөнд байдаг нь үл мэдэгдэх гадаадын янз бүрийн мэдээллийн хэрэгслүүд тус улсад ардчилсан замаар явагдсан сонгуулийн сурталчилгаа, кампанит ажлын үеэр зориудаар худал мэдээлэл, гүтгэлэг тараан Франц улсын дотоод хэрэгт оролцож байсан. Энэ асуудал дээр би өчүүхэн ч буулт хийх бодолгүй байна. "Sputnik" агентлаг болон "RT" телевиз нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид шиг бус харин нөлөө үзүүлж, ухуулга хийж, худал хуурмаг гүтгэлэг тараадаг байгууллагыг санагдуулахаар ажилласан” хэмээн Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр ярьжээ.

 
Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна