Худал мэдээлэл бүртгүүлвэл "хар жагсаалтанд орно", гар утсаар бүртгүүлэхгүй


Цахимаар бүртгүүлж буй иргэд худал, хуурамч мэдээлэл бүртгүүлвэл нийслэлийн Орон сууцны корпорацийн хар жагсаалтад орно. Мөн гар утсаар бүртгэл хийгдэхгүй гэдгийг анхааруулж байна.

Тийм болохоор иргэд журмаа сайн уншиж, ярилцсаны үр дүнд бүртгэлээ хийх нь зүйтэй. Мөн орон байргүй түрээсийн байранд амьдардаг иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах боломжтой. Үл хөдлөхийн лавлагаагаар үл хөдлөх хөрөнгөгүй, хорооны тодорхойлолтоор орон гэргүй гэдгээ тогтоовол хамрагдана гэдгийг анхаарах хэрэгтэй юм байна.

“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны цахим бүртгэл энэ сарын 22-ны 17.00 цагт эхэлсэн. Өчигдрийн статистик мэдээгээр, 7600 хүн амжилттай бүртгүүлжээ.

Нийслэлийн Орон сууцны корпорацийн дэд захирал С.Дорждэрэм “Түрээсийн орон сууцны цахим бүртгэл хэвийн үргэлжилж байна. Иргэдийн хувьд хоёр дахь өдрөөс цахим бүртгэлийн программаа илүү ойлгоод, санал гомдол хэлж, хандах  нь ч багассан" гэсэн юм.

Цахим бүртгэлийг нийт 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр нээлттэй явуулна.  Уг бүртгэл нь ирэх наймдугаар сарын 5-ны дотор хэзээ ч бүртгүүлэх боломжтой юм.

Цахимаар бүртгүүлж буй иргэд худал, хуурамч мэдээлэл бүртгүүлвэл нийслэлийн Орон сууцны корпорацийн хар жагсаалтад орно. Тийм болохоор иргэд журмаа сайн уншиж, ярилцсаны үр дүнд бүртгэлээ хийх нь зүйтэй. Мөн орон байргүй түрээсийн байранд амьдардаг иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах боломжтой. Үл хөдлөхийн лавлагаагаар үл хөдлөх хөрөнгөгүй, хорооны тодорхойлолтоор орон гэргүй гэдгээ тогтоовол хамрагдана гэдгийг дахин сануулъя. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна