Гэр бүлийн 5 хүн гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ

2020 оны 01 сарын 22

Сонгино хайрхан дүүргийн 22-р хороонд  нэг гэр бүлийн таван хүн гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал,Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд иргэн Д-гийн таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 21-ний 05.54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17 км замыг туулан 06.12 цагт очжээ. Улмаар 30 минут ажилласны эцэст галыг унтраасан байна. 

Одоогоор галын нөхцөл шалтгаан, гаднын нөлөөтэй эсэхийг тогтоохоор Онцгой байдлын алба хаагчид болон цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. 

Харамсалтай нь гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн 57 настай эрэгтэй Э, 34 настай эрэгтэй Д, 31 настай эмэгтэй О, 10 настай С, нэг сартай нярай нар таван 5 ханатай монгол гэртэйгээ шатаж нас барсан байна.

Иймд иргэд  галын болон бусад болзошгүй эрсдэлээс алхам тутамдаа сэрэмжилж байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.