“Токио-2020” олимпийн наадмын тасалбарыг V сараас онлайнаар худалдан авах боломжтой

2020 оны 02 сарын 13

2020 оны зуны олимп буюу албан ёсоор Олимпын XXXII наадам нь 2020 оны 7 сарын 24-ны өдрөөс 8 сарын 9-ний хооронд Японы Токио хотноо зохиогдох юм. Тэгвэл уг олимпт зориулсан маскот маягийн роботууд нь тамирчид, зочдыг цэнгэлдэх хүрээлэн болон болон бусад газарт нэвтрэхэд хүн шиг хөдөлгөөнөөр угтан авах юм байна.

Японы оршин суугчид Олимпийн тоглолтыг хоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ил захидлын сугалаагаар тасалбар худалдаж авах боломжтой. Үүний дараа үлдсэн тасалбарууд онлайнаар зарагдах бөгөөд Токио дахь кассын билетийн лангуун дээр зарагдах аж.

Бусад орны үзэгчид Олимпийн тоглолтын тасалбарыг тавдугаар сарын дунд үеэс онлайнаар худалдан авч болно гэж зохион байгуулагчид Лхагва гарагт мэдээллээ. 

Японы "Киодо" агентлаг тасалбарыг бүх хүмүүст эхний ээлжинд онлайнаар хүргэх боломжтой гэж мэдэгдсэн. Гэвч одоогийн байдлаар зөвхөн Японы оршин суугчид “Токио-2020” тэмцээний албан ёсны вэбсайтаас тасалбар худалдаж авах эрхтэй аж.

Харин хилийн чанад дахь оршин суугчид тасалбарыг зөвхөн тухайн улсын тусгай зөвшөөрөгдсөн тийз борлуулагчдаас худалдаж авах боломжтой юм. Мөн "Киодо" агентлаг "Зохион байгуулагчид тасалбарыг дэлхий даяар худалдаалагдах тодорхой өдрийг шийдээгүй байна" гэв.

Х.Дэлгэрэх

Эх сурвалж: Xinhua

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.