Шуурхай: БНХАУ-аас орж ирэх, гарах бүх хөдөлөөнийг зогсоолоо

2020 оны 02 сарын 13

Засгийн газар өнөөдөр /2020.02.13/ ээлжит бусаар хуралдаж  БНХАУ-аас ирэх болон тус улс руу явах бүх нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоохоор шийдвэрлэлээ. Ингэснээр БНХАУ-аас аль ч улсын иргэн Монгол Улс руу нэвтрэх боломжгүй болж байгаа ба монгол иргэдийг хүндэтгэх шалтгаангүйгээр нэвтрүүлэхгүй аж.

Хэрэв зайлшгүй тохиолдолд Монгол Улсын иргэдийг авч ирэх шаардлага гарвал Засгийн газраар хэлэлцүүлж  тусгай баг явуулах зэргээр шийдвэрлэхээр боллоо.  Хил хамгаалах Ерөнхий газраас өгсөн мэдээллээр 2020 оны 2-р сарын 1-нээс хойш Монгол Улсын хилээр нэг ч Хятад улсын иргэнийг нэвтрүүлээгүй, харин 2-р сарын 6-ны өдөр хүртэл Хятад улсад байсан 6000 орчим Монгол иргэнээ хилээр нэвтрүүлж авчирсан болохыг мэдээллээ. 

Т.Хэрлэн 

 


 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.