Алтны үнийн таамаг: Уналт түр зуурынх, өсөх нь цаг хугацааных

Zuv.mn
7 цаг 58 минутын өмнө

Алтны үнэ ханш хэлбэлзсэн хэвээр ч тогтмол өндөр хэвээр байна. Шар металлын ханш геополитикийн нөхцөл байдалтай нягт холбоотой гэдэг утгаараа Украины дайн, АНУ-БНХАУ-ын харилцаа, сүүлд Иран-Израилийн сөргөлдөөн зэрэг түлхүүр асуудлуудад гарсан өөрчлөлтүүд үнэ ханшид нөлөөлж байгаа юм. 

Жишээ нь, Иран-Израиль гэнэт гал зогсоох тохиролцоонд хүрсний дараа унци алтны ханш 3274 ам.доллар болж буурсан. Гэхдээ энэ нь Иран-Израиль харилцан довтлолцсонтой холбоотойгоор өссөн үнэ буцаад бууж байгаа хэрэг бөгөөд геополитикийн үндсэн асуудлууд сууриараа шийдэгдээгүй, харин ч далдуур улам гүнзгийрч байж мэдэх нөхцөл байдалтай холбоотойгоор үнэ 3200 ам.доллараас төдий буурахгүй, алсдаа бол харин ч өснө гэдэгт шинжээчид санал нэгдэж байгаа юм. 

Алтны үнэ тогтвортой байна

APMEX үнэт металлын зах зээлийн контент хариуцсан захирал Бретт Эллиоттын үзэж байгаагаар, алтны үнэ ханш сүүлийн саруудад олон улсыг хамарсан нөхцөл байдлын томхон өөрчлөлт бус, нөхцөл байдалтай холбоотойгоор болж буй үйл явдал, гарч буй мэдээллүүдэд хариу үйлдэл үзүүлэх маягаар өсөж, бууж байгаа” аж. Өөрөөр хэлбэл, томхон өөрчлөлт буюу туйлуудын тэмцэл нэг талдаа гарч, тогтвортой байдал амлаагүй учир үнэ бага зэргийн хэлбэлзэлтэй ч тогтмол өндөр байна гэдэг таамаг хэлж байгаа аж.

Алтны үнэ буурна  

Дээр дурдсан АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хурлаас бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргавал алтны үнийг буулгах нөлөө үзүүлнэ. Гэхдээ тэгэх магадлал маш бага гэдгийг шинжээчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байгаа юм.

Түүнчлэн, “Худалдааны дайн” эв зүйгээр шийдэгдэж, АНУ тарифаа бууруулбал алтны үнэ буух боломжтой. Мөн л дээр дурдаад өнгөрсөн, АНУ-ын Олон улсын худалдааны шүүхээс гаргасан шийдвэр яг ийм нөлөөг дэмжинэ.

Гэхдээ буулаа, буулаа гэхэд тийм ч доошоо орохгүй. Учир нь, үйл явцын нэг өрнөлийг дагах бус, ард түмнийхээ өмнө улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалах үүрэг хүлээж, асуудлыг том зургаар нь харж, эрсдлээ тооцох үүрэгтэй Төв банкууд алт худалдаж авсаар байгаа тул үнэ унаад, унаад шалихгүй гэжээ.

Алтны үнэ өснө

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ буулгавал алтны үнэ өснө. Хэрэв геополитикийн нөхцөл байдал хүндэрвэл хүссэн хүсээгүй алтны үнэ өснө. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.