Улсын хэмжээнд 28 тохиолдол шинээр бүртгэгдлээ


“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр, 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нийт 38,409 хүнд шинжилгээ хийхэд 28 тохиолдол илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдээд буй коронавирусийн тохиолдол 2,444 боллоо.

Мөн хугацаанд 17 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 1,777 болсон байна. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 77.7 хувийг эзэлж буй. Өнөөдрийн байдлаар 654 хүн эмчлэгдэж байгаа юм.

ШУУД ҮЗЭХ: 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна