Эрүүл мэндиийн сайд Э.Батшугар ЖАЙКА-гийн техникийн хамтын ажиллагааны төслийн удирдагч, "Токүшима" их сургуулийн профессор Ирахара Минорү, төслийн дэд удирдагч Або Хироши, төслийн санхүүгийн зөвлөх Китора Акира нарыг хүлээн авч, уулжээ.

Тэрбээр энэ талаараа "ЖАЙКА-гийн техникийн хамтын ажиллагааны төслийн удирдагч, "Токүшима" их сургуулийн профессор Ирахара Минорү, төслийн дэд удирдагч Або Хироши, төслийн санхүүгийн зөвлөх Китора Акира нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийг түшиглэн сургалт, судалгаа шинжилгээ, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг хослуулсан их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх төслийн явц, үр дүнтэй танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн гол тулгуур нь чавдарлаг хүний нөөц юм. Иймээс эмч, сувилагчийн төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, эмнэлгийн менежмент, чанар, аюулгүй байдлыг сайжруулах, судалгаа шинжилгээ, инновацыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр санал нэгдлээ.

Япон Улстай эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэхэд бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллах болно.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна