Онтрэ-той хэлэлцээ хийсэн ажлын хэсгийг ахалсан Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өглөө.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газар нийтдээ 30 их наяд төгрөгийн зардал бууруулсан амжилт гаргалаа. Менежментийн төлбөртэй холбоотой мушгин гуйвуулсан, буруугаар тайлбарласан мэдээллүүд яваад байна. Үүнийг тайлбарлая, менежментын төлбөр зөвхөн 6 хувь байхад 3.95 болгож бууруулсан нь худлаа гэх зүйл ярьж байна. Хэлэлцээр хийхээс өмнө Монгол Улс менежментын төлбөрт гурван давхар төлбөр төлдөг байсан юм.
Энэ бүх мөнгөн дүн нийлэхээрээ менежментын төлбөр 10 хувьд хүрдэг байсан. Үүнийг бид олон улсын зөвлөх компани авахад "Хамгийн ихдээ 4.5 хувьтай байхад болохоор байна" гэсэн мэдээлэл өгсөн. Сая хэлэлцээр хийж ямар үр дүнд хүргэж чадсан бэ гэхээр үндсэн менежментын төлбөрийг 3.95 хувь болгож бууруулсан. Мөн хоёр төлбөрийг шууд байхгүй болгож Монгол Улсад ирэх эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн.
Монгол Улсын Засгийн газар ОНТРЭ-д ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. ОНТРЭ-г явуулъя гэвэл заавал хэлэлцээ хийх ёстой. Энэ хэлэлцээ яаж явагдах вэ гэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-д зааснаа "Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх хэсэг Монгол ард түмэнд ирнэ" гэсэн зарим дээр суурилаж хийгдэнэ. 50+1 дээш хувьтай хэлэлцээрийг УИХ-аар оруулан олон нийтэд нээлттэй танилцуулаад батлуулах хуультай. Тийм болохоор хуйвалдах, нуух, амлалт авах үүрэг хариуцлага авсан зүйл байхгүй ээ.
ОНТРЭ болон Рио Тинто хоёр Оюу Толгой төсөл рүү орохдоо 80/20 зарчмаар тохиролцоод арбитараар баталгаажуулсан зүйл яригддаг. Монгол Улсын газар нутаг дээр байгаа газрын баялгийг Монгол Улсаас зөвшөөрөл авахгүйгээр хуваах асуудал яригдсан бол манайх зөвшөөрөхгүй. Энэ зарчмаа хоёр талд хоёуланд нь хэлчихсэн. Шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байна. Ингэхдээ одоогийн байдлаар Монгол Улсад жишиг болсон гэрээ болох "Орона майнинг"-тай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээний болон бусад загвараар ч үзнэ гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна