Венесуэль улсад болсон газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоо 2000-аас давжээ. Тус улсын Ерөнхийлөгч Делси Родригез долоо хоногийн хугацаатай үндэсний гашуудал зарласан байна.
Өчигдөр буюу долдугаар сарын 1-ний өдөр Парламентаар гамшгийн асуудлыг хэлэлцэхэд спикер Хорхе Родригес гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 2295, гэмтэж бэртсэн хүний тоо 11 000 гаруйд хүрсэн гэсэн мэдээлэл хийсэн аж.
Гамшгаас хойш долоо хоног өнгөрсөн ч нурсан барилга байгууламжуудын дор амьд хүмүүс байсаар байгаа гэх сэтгэл шишрэм мэдээг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсүүд дамжуулсаар байна. Аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа ч удаашралтай байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа талаар дээрх мэдээллүүдэд өгүүлж байгаа юм.
Нийслэл Каракас орчимд аврах, эрэн хайх ажиллагаа явуулж байгаа АНУ-ын аврагчид 10 давхар байшин нурахад дарагдсан 44 настай Герман Гил Флоресийг нурангин доороос гаргахын тулд зургаан өдрийн турш ажиллаж байгаа бөгөөд тэрээр газар хөдлөлтийн үеэр газар доорх зогсоолд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байжээ. Аврагчид Герман Гилд ус хүргэж өгч чадсан ч нурангийг цэвэрлэх ажил маш удаашралтай, дээр нь нуранги үүсэх эрсдэл өндөр байгаа талаар арменпресс мэдээлсэн байна.
CBS телевизийн мэдээлснээр, нурангин доороос ойролцоогоор 6500 хүнийг гаргаж авсан бөгөөд 51000 хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа гэжээ.
Венесуэль улс өнгөрсөн сарын 24-ний орой хүчтэй газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн билээ. 7.2, 7.5 хоёр чичиргээний улмаас Яаракүй муж болон нийслэл Каракас өртөж, их хэмжээний хохирол учирсан. Хамгийн сүүлийн албан ёсны мэдээллээр, 2295 хүн нас барж, 11,000 гаруй хүн шархадсан бөгөөд 28380 хүн эмнэлэг, хээрийн эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байна.
Хамгийн сүүлд цацагдаж байгаа мэдээллээс харвал Венесуэльд хүмүүнлэгийн гамшиг нүүрлэх нь тодорхой байгаа гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна