ЦЕГ: Марш тактикийн тэмцээний үеэр машинд дайруулсан хоёр цэргийн биеийн байдал хүнд байна

Т.Отгонсувд
1 цаг 0 минутын өмнө

Цахим орчинд марш тактик хийж байх үеэр хэвтэж байсан хоёр цэргийг автомашинаар дайрч, дээгүүр нь гарсан бичлэг цацагдсан. 

Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "“Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутагт энэ оны 06 дугаар сарын 09-ний өдөр Таван толгойн цэргийн ангид болсон гардан тулааны үзүүлэх тоглолтын үеэр тоглолтод ашиглаж байсан "Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслээр хугацаат цэргийн 2 алба хаагчийг дайрсан” гэх хэрэгт тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтын явцад хугацаат цэргийн алба хаагчдад хөнгөн, хүнд хохирол учирсан, эмнэлэгийн байгууллагад эмчлэгдэж байна.

Тухайн хэрэгтэй холбогдуулан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагаа үргэлжилж байна" гэв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.242.47.214
    32 минутын өмнө

    Бас таг дарсан бна. Ийм болохоор үр хүүхдээ цэрэгт явуулах дургүй болсон. Одоо 2 хүн насаараа гэмтлийн зовиуртай яаж амьдрах бол

    Хариулах
  • 66.181.187.83
    8 минутын өмнө

    Yu we odii boltol nuuj bsan bhuu

    Хариулах