Иргэд: Манай улсад эмнэлэг, сургууль шиг хэрэгтэй зүйл алга

Б.Дашмаа
1 цаг 45 минутын өмнө

Сүхбаатар дүүрэгт зургаадугаар сарын 30-нд Сүхбаатар дүүрэгт "Эрүүл мэндийг дэмжих төв" ашиглалтад орсон билээ. Тус төв 1957 онд ашиглалтад орж, 2020 оноос засварын ажил эхэлж энэ оны хоёрдугаар хагаст ашиглалтад орлоо. 

Өмнө нь 963 ам.метр талбайтай, хоёр давхар байсан барилгыг шинэчлэн засахдаа таван давхар, 2119 ам.метр болгож засварласан байна. Энэ төв амбулаториор 15 чиглэлийн төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, 17 төрлийн оношилгоо, таван төрлийн лабораторийн шинжилгээ хийх юм. Үүнд:

* Урьдчилсан сэргийлэх үзлэгийн багц үйлчилгээ
* Сэргээн засах тусламж үйлчилгээ
*Сувилахуйн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээ
*Эрүүл мэндийн сургалт, зөвлөгөө зэрэг үйлчилгээ үзүүлэх юм байна.

"Эрүүл мэндийг дэмжих төв"-ийн барилгыг 4,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай шинэчилсэн. Улсын төсвөөс 4.3 тэрбум төгрөг, эмнэлгийн тоног төхөөрөмжид 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн Сүхбаатар дүүргийн Орон нутгийн төсвөөс 415,6, эмнэлгийн өөрийн төсвөөр 440 сая төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт шийдвэрлэсэн байна.

СБД-ийн салбар амбулаторийн эрхлэгч У.Түмэндэлгэр "Манай салбар амбулатори дүүргийнхээ I-V хорооны 29 мянган иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн 17 чиглэлийн үйлчилгээ үзүүлнэ. Энэ төв ашиглалтад орсноор ахмад настанд сэргээн засах эмчилгээ, хүүхдийн үзлэг, жирэмсний хяналт зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлнэ. Бидний зорьж байгаа зүйл бол заавал өвдсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр ажиллах юм" гэлээ. 

"Эрүүл мэндийг дэмжих төв" шинэчилж зассантай холбогдуулан иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Иргэн А: "100 айлд байдаг Сүхбаатар дүүргийн эмнэлэгт үзүүлэхээр очтол сая ашиглалтад орсон "Эрүүл мэндийг дэмжих төв" рүү очоорой гэхээр нь хүрээд ирлээ. Их л сайхан барилга харагдаж байна. Манай улсад эмнэлэг, сургууль шиг хэрэгтэй юм байхгүй ээ. Баригдаж л байвал сайн байна.

Иргэн Б: Олон жил хүлээсэн "Эрүүл мэндийг дэмжих төв" ашиглалтад орж байгаад баяртай байгаа. Гэртэй минь ойрхон учраас амар байна. Өмнө нь 100 айлд байдаг дүүргийн эмнэлэг рүү очиж үзүүлдэг байсан.

Иргэн 3: Улсын төсвийн мөнгийг иргэдэд нэн хэрэгтэй байгаа зүйлд зарцуулсан нь зөв хэрэг. Эмнэлэг, сургууль шиг хэрэгтэй зүйл алга" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна