“Гэрийн нохойн сүүл өөдөө” буюу АНУ-ын хүн дутуу авсан хожил

Zuv.mn
51 минутын өмнө

 -Талбайн эзэд Босни Герцогвиныг хожиж, Бельгитэй таарлаа-

ДАШТ-ий шөвгийн тоглолтуудаас өчигдөр төлөвлөгдсөн гурван тоглолтын сүүлийнх болох АНУ-Босни Герцоговины шигшээ багуудын тоглолт дөнгөж сая 2:0-ийн харьцаатай талбайн эздийн давамгайллаар өндөрлөлөө.

АНУ-ын шигшээ баг энэ тоглолтод өрсөлдөгчөөсөө байрлал бүрт илүү байж, үнэхээр маргаангүй сайхан хожлоо. 

Эхний гоолыг оруулсан, энэ ДАШТ-д гурван гоолтой багийнхаа мэргэн буучаар тодроод байсан Балогуныг 64 дэхь минутад улаан хуудсаар алдсан нь л америкчуудын энэ тоглолтоос авсан ганц гарз байв. Магадгүй, энэ улаан хуудас Белигитэй хийх тоглолтын хувь заяанд нөлөөлж ч мэдэх юм.

АНУ-ын хувьд хүн дутуу болсон гээд гудийсангүй, 82 дахь минутад гоол оруулж, хожлоо баталгаажуулсан. Тилльман хаалттай цохилтоос тун уран цохиж энэ гоолыг оруулав. 

Босни Герцоговин түүхэндээ хоёр дахь удаагаа ДАШТ-ий шигшээ тэмцээнд олролцож, анх удаа хэсгээсээ шалгарсан түүхэн амжилтыг үзүүлээд буй. Хэдий тийм ч энэ тоглолтод дасгалжуулагч нь нас ахисан Эдин Жеко тэргүүтэй ахимаг тоглогчдоо гараанд гаргасан нь алдаа болсон байж магадгүй. Туршлага, ур чадвартай тоглогчидоо АНУ-ын шижигнэсэн залуусыг алжаасан үед нь гаргаж ирж тавьсан бол үр дүнд хүрэх магадлал өндөр байсныг үгүйсгэхгүй юм.  

АНУ шөвгийн 16-д Бельгитэй тоглоно.

ДАШТ. Шөвгийн 32

АНУ-Босни Герцоговин 2:0

Гоол: Балогун 45,  0:1, Тилльман 82 2:0



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна