УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2026.06.30/ болж, шийдвэрээ гаргалаа.
Тодруулбал, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон хоёр жилийн хорих ялыг 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилж шийдвэрлэв.
Эргэн сануулахад, З.Энхболд болон Б.Энх-Амгалан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.32
Дээхэн үеийн ЗХУ-ын "Кавказад олзлогдсон хүн" гэдэг инээдмийн кинонд нэрт жүжигчин Г.Вицин шүүх хуралд орж ирээд "Дэлхий дээрх хамгийн энэрэнгүй шүүх мандтугай" гэж маазардаг нь санаанд орлоо?!!
Хариулах