ОХУ-д нэг өдрийн дотор 61 тохиолдол бүртгэгдэж, нийт 367-т хүрчээ

2020 оны 03 сарын 23

ОХУ-д коронавирусийн халдвараар шинээр 61 тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 367-д хүрчээ. Тэгвэл тус улсын нийслэл Москва хотод шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлоос 54 нь бүртгэгдсэн тухай Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх шуурхай албанаас мэдээлсэн байна. Тодруулбал, сүүлийн хоёр хоногт ОХУ-ын 6 бүс нутагт дээрх тохиолдлууд бүртгэгдэж, үүнээс Москва хотод 54, Новгород, Киров 2, Удмурт 2, Архангельск, Брянск мужуудад тус бүр 1 тохиолдол  илэрсэн аж.

Түүнчлэн тус улсад бүртгэгдсэн коронавирусийн халдвартын тархалт импортоор буюу Европын орнуудаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудаас үүдэлтэй болохыг шуурхай алба онцлон тэмдэглэжээ. 

Өнөөдрийн байдлаар ОХУ-д уг вирусийн улмаас 1 хүн нас барсан бол 16 өвчтөн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна. 

Эх сурвалж: Asiarussia.ru

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.