Баруун аймагт гарсан ямааны годронгийн дэгдэлтийн сүүлийн үеийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатаас тодрууллаа.
Тэрбээр “Манай мал эмнэлгийн ерөнхий газрын дарга өнгөрсөн даваа гарагт газар дээр нь ажиллаад өнгөрсөн шөнө ирлээ. Нөхцөл байдлыг надад танилцуулсан. Годронгийн нөхцөл байдлын тухайд, харьцангуй намдаж байна. Энэ сарын 16-наас хойш шинээр илрээгүй байна гэсэн мэдээтэй. Харамсалтай нь, өнгөрсөн долооо хоногт яригдаж байсан 13000 гаруй гэдэг тоо маань нэмэгдээд 20 мянгад хүрсэн байна.
Ингээд дэгдэлт татрах байх. Засгийн газар годронгийн вакцин үйлдвэрлэх асуудлыг 14 хоногийн өмнө шийдвэрлэсэн. Энэ ажил нааштай явж байгаа. Устгал ч зогсоно, вакцин ч үйлдвэрлэгдэнэ. Өвчний гарал үүслийг хуулийн байгууллага нарийн сайн шалгах байх гэж найдаж байгаа.
Дараагийнх нь нөхөн төлбөрийн асуудал. 20 мянган мал гэдэгт ишигч ч байгаа, ямаа ч байгаа шүү дээ. Тиймээс анхан шатныхаа бүртгэл, бичиг баримтыг бүрдүүлэх ажлууд хийгдээд явж байна. Эцэслээд ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулна. Манай яамны зүгээс Шадар сайдад хүргүүлнэ. Шадар сайд Засгийн газрын хуралдаанд оруулах ёстой юм” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
169.253.162.2
За больдоо. Яахаараа татвар төлөгчдийн мөнгөөр энэ хохирлыг төлнө гэж. Өвчин тараасан хэрэгтэнгээр хохирлоо төлүүлээрэй. Тэр нь шударга шүү.
Хариулах