Г.Тэмүүлэн: Төр иргэдээ орон сууцны залилангаас хамгаалах, сэргийлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина

С.Гандэлгэр
1 цаг 9 минутын өмнө

Өнөөдөр /2026.10.21/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн Орон сууцны залилан, давхар гэрээ хийдэг асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг өргөн барина гэдгээ мэдэгдлээ. 

Тэрбээр "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн УИХ-д өргөн барина. Өнөөдөр 2173 баригдаж дуусаагүй орон сууц байна. Эдгээр орон сууц дунд захиалгын гэрээгээр залилан үйлдэх асуудал маш их байна. Зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн, дампуурсан компаниуд ч байна. Тиймээс ийм асуудал үүсгэхгүйнд тулд тус хуулийн төслийг өргөн барьж байна. Төр өөрөө өөрт байгаа мэдээллээ ил тод болгож, иргэд хяналт тавих эрхтэй болно гэсэн үг. Тухайлбал баригдаж байгаа орон сууц бүрд давхардуулахгүйгээр нэг бүртгэл, QR кодтой болгож, орон сууцны залилангаас сэргийлэх хуулийн төслийг өргөн барина. Нотариат дээр очиход ч, банк дээр очиход ч тухай QR кодоо ашиглана гэсэн үг. Ингэснээр зөвшөөрөлгүй барилга барьсан эсэх, давхар гэрээ хийсэн эсэхийг харах бүрэн боломжтой болж байгаа юм" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна