А.Баяр: Замын хөдөлгөөний ослоос үүдэн амь насаа алдах, эд хөрөнгөөрөө хохирох асуудал тоогоо алдсан

Х.Есү
56 минутын өмнө

Ерөнхий сайдын зөвлөх А.Баяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Замын татварыг буулгах эсэх асуудал бол замын хөдөлгөөнд оролцоогүй өдөр хэрхэн яаж буулгах вэ гэдгийг НИТХ-аар авч хэлэлцэх гэж байгаа гэж сонссон. Иргэдийн хүсэл, хэрэгцээ эрэлт энэ асуудал дээр л байгаа. 

-МАН-ын бага хурлын талаар мэдээлэл өгвөл?

-МАН-ын УЗ-аас энэ асуудал орж ирнэ. Би тодорхой мэдээллийг мэдэхгүй байна. Намын хорооны даргаар нэг Монгол гэдгээ ухамсарласан хүн болох ёстой. Миний зүгээс Улаанбаатар хотод тулгамдаж байгаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар богино дунд урт хугацааны бодлого боловсруулж ажиллаж байна. 

Улаанбаатар хотод нэн шаардлагатай зүйл бол иргэдийн замын хөдөлгөөний аваар ослоос үүдэлтэй, амь насаа алдах, эд хөрөнгөөрөө хохирох энэ асуудал тоо хэмжээгээ алдсан. Тиймээс энэ асуудлыг дуусгаж, цэгцлэх ёстой" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна