АНХААР: Дархан-Уул аймгаас гарсан иргэдийг 30 хоногийн хугацаанд БУЦААЖ НЭВТРҮҮЛЭХГҮЙ


Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Аймаг, сум хоорондын хөдөлгөөн өнөөдөр 10:00 цагаас эхлэн нээгдэж байгаа бөгөөд долоо хоногт 1 удаа зорчиж, тухайн сумын Онцгой комисст бүртгүүлэх зохицуулалтыг хийсэн ба Дархан-Уул аймгаас гарсан иргэдийг 30 хоногтоо буцааж оруулахгүй байх зохицуулалтыг мөн хийсэн хэмээн мэдээллээ. 

Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар,

  • Караоке, Диско баар, хүүхдийн тоглоомын төв, нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглосон хэвээр байна,
  • Улаанбаатар хотоос бусад аймаг, сумаас ирэх хүсэлтэй Дархан-Уул аймгийн иргэдийг хүлээн авна,
  • Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын танхимын давтлага хэвийн үргэлжилнэ,
  • Дугуйлан, секц хэвийн үргэлжилнэ,
  • Уул уурхайн ээлж солилцох ажил хэвийн үргэлжилнэ,
  • Хүнс, малын тэжээл, өвс тээвэрлэлт хэвийн явагдана,
  • Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ /Баасан гараг бүр архи согтууруулах ундааг худалдахгүй, үйлчлэхгүй/,
  • Дархан-Уул аймгаас гарах иргэдийг 2021.02.21.22-нд Smartdarkhan.com цахим хаягт бүртгээд 2021.02.23-нд нэгдсэн зохион байгуулалттайгаар гаргана,
  • Улаанбаатар хотоос ирэх иргэдийг Smartdarkhan.com цахим сайтаар 2021.02.21-ний 17:00 цагаас эхлэн 2021.02.23-ны өдрийг хүртэл бүртгэнэ /Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэдээ татан авна/,
  • Ирэх 7 хоногоос вакцинжуулалтын ажил эхэлнэ гэсэн шийдвэрүүдийг гаргажээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна