Д.Нямхүү: Манай улсын 2 иргэн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарахаар болсон

2020 оны 03 сарын 30

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Бидэнд эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон сайхан мэдээтэй байна. Сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцонд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд бүрэн арилсан. Тиймээс хоёр хүнээ эмчлэн эдгэрүүлээд, гаргах гэж байна. Гэхдээ энэ хоёр хүн үргэлжлэн 14 хоног өөрсдийгөө тусгаарлаж хянагдана. Анхны батлагдсан тохиолдлын хавьтал болох 59 хүнд 2020 оны гуравдугаар сарын 29-нд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 16, Сэлэнгэд аймагт тусгаарлагдаж байгаа 10 хүн нийт 26 хүнд давтан шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 29-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй сайн мэдээ байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн ажиглалт, тусгаарлалтад хянагдаж байна" гэж мэдээлэл өглөө.

Ингэснээр манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдлын 10 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.