Сүүлийн өдрүүдэд сэтгүүлчдийг хорих, айлган сүрдүүлэх явдал гарч байна. Энэ асуудалд хууль тогтоох байгууллагын гишүүд байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Монголын ардчилалд халдаж буй үйлдэл учраас Өршөөлийн тухай хууль санаачлахаа АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр хэлж байна. Тэрбээр
“Хүний эрх рүү ялангуяа сэтгүүлчид рүү халдаж байгаа халдлагыг яаралтай таслан зогсоох ёстой. Сэтгүүлчдэд янз бүрийн байдлаар хэрэг үүсгэвэл Монголын дөрөв дэх засаглал аюулд орно. Ингэхээр үлдсэн гурван засаглал нь үгсэн хуйвалдаж хулгай зэлгий гаарна. Тийм учраас сэтгүүлчдээ чөлөөлөх Өршөөлийн хууль санаачлая гэж бодож байна. Энэ хуулийг маш яаралтай өргөн барьж, батлах ёстой. Сэтгүүлчид та бүхэн ч дэмжих хэрэгтэй. Сэтгүүлчдийг татварын, хөрөнгөтэй холбоотой болон үгээ хэлснийг гүтгэсэн гэдгээр маш олон Зөрчлийн, Эрүүгийн хэрэг нээж байна. Энэ болгонд цэг тавих цаг нь болсон.
Хоёрдугаарт, Засгийн газар сэтгүүлчидтэй буюу хэвлэлүүдтэй гэрээ хийгээд төлбөр төлсөн. Түүнийхээд хариуд тэднийг шантаажлах гэж байна. Биднээс мөнгө авсан, юунд зарцуулсан, татвар төлсөн, төлөөгүй гэх байдлаар ярьж эхэлжээ. Тийм учраас сэтгүүлчдээ хамгаалж, эрүүгийн хүнд байдлаас чөлөөлөх нь бидний хувьд эхний ажил болно. Ингэж байж ардчилал яригдана” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна