Нэкст виртуал кредит карттай юу? 23 хувийн хөнгөлөлт, 100k оноо бэлгэнд аваарай

Х.Есү
50 минутын өмнө

ХААН Банк Нэкст групптэй хамтран харилцагчдадаа зориулан Нэкст ко-брэнд виртуал кредит картын урамшуулал зарлалаа. Урамшууллын хүрээнд 2026 оны 11-р сарын 8-ны өдрийг дуустал Нэкст электроникс болон Нэкст мебелийн салбар дэлгүүрүүдээс худалдан авалт хийхдээ 23%-ийн шууд хөнгөлөлт эдлээрэй!

Үүнээс гадна урамшууллын хугацаанд Нэкст виртуал кредит карт шинээр үүсгэсэн харилцагч бүрд 100,000 DiGi оноо бэлэглэх бөгөөд уг оноогоо Нэкст электроникс болон Нэкст мебелийн салбар дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ ашиглах боломжтой.

Нэкст ко-брэнд виртуал кредит картын давуу тал

  • Khan Bank аппликэйшнээр виртуал картаа үнэ төлбөргүй захиална.

  • ХААН Банкны DiGi Pay аппликэйшнд холбож, 100,000 DiGi оноогоо худалдан авалтдаа ашиглах боломжтой. (1 DiGi оноо = 1 төгрөг)

  • Нэкст виртуал кредит картаар Нэкст электроникс болон Нэкст мебелийн салбар дэлгүүрүүдийн ХААН Банкны ПОС төхөөрөмж болон www.next.mn цахим хуудсаар худалдан авалт хийх боломжтой.

Урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

  • Нэкст виртуал кредит картаа Khan Bank аппликэйшний Карт → Карт захиалах цэсээр үүсгэж, ХААН Банкны DiGi Pay аппликэйшнд холбоно.

  • Нэкст дэлгүүрээс худалдан авалт хийхдээ ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр DiGi Pay-ийн QR код уншуулан төлбөрөө төлнө.

Урамшууллын ерөнхий нөхцөл

  • Нэкст мебелийн болон Нэкст электрониксын дэлгүүрүүдэд зарласан бусад урамшуулалд давхар хамрагдана.

  • Нэг харилцагчийн эдлэх хөнгөлөлтийн дээд хэмжээ 500,000 төгрөг байна.

Шинээр үүсгэсэн Нэкст ко-брэнд виртуал кредит картаар дараагийн өдрөөс эхлэн худалдан авалт хийхдээ хөнгөлөлт эдлэх боломжтой.

Картын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол ЭНД дарна уу.

Карт захиалах зааварчилгаатай ЭНД дарж танилцаарай.

                                                      Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна