УИХ-ын гишүүн Ж.Золжаргал цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "УИХ-д суудалгүй намууд “Эвлэлдэн нэгдье” хэлэлцүүлэг хийж байна. Том намуудын угсарсан системээр явах ёсгүй.
Энэ ямар учиртай вэ гэхээр 2028 оноос хойш эвлэлдэн нэгдэх эрхийг шинэ үеийн залуучуудад үндсэндээ олгохгүй болчихсон. Зөвхөн хуучны хатуу шүүмжлэлтэй, олон мянган гишүүнтэй, тэдгээр нь төрийн албанд ороод суучихсан, төрийн өмчийн компаниудыг эзэмддэг, орон нутгийг улстөржүүлж талцуулдаг дээр үеийн масс гишүүнчлэлтэй намууд л үлдэнэ.
Монгол Улсад засаглалын тэнцвэр, хяналт алдагдсан. Бид зөвхөн энэ байшин дотор хүмүүсийн бэлдэж өгсөн пи ар-ын үзэгдлээр нийгэм амьсгалмааргүй байна. Тиймээс улс төрийн намууд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран эвлэлдэн нэгдье хэлэлцүүлгийг хийж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна