БНСУ дөрвөөс дээш гишүүнтэй өрх бүрт НЭГ САЯ вон олгохоор болжээ

2020 оны 04 сарын 01

Коронавирусийн халдварын тархалт нь эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд БНСУ-ын засгийн газрын зүгээс ард иргэдийнхээ 50-аас дээш хувьд дэлгүүрийн купон, эрхийн бичиг тараахаар болжээ. Уг дэлгүүрийн купон болон эрхийн бичигт зориулан 7.1 их наяд вон буюу 5.8 тэрбум ам.долларын хоёр дахь нэмэлт төсвийг шаардагдана хэмээн Даваа гарагт мэдэгдсэн байна.

Түүнчлэн тус улсын бага орлоготой 14 сая өрхөд тусламж үзүүлэхийн тулд 9.1 их наяд воны тусламжийн багц гаргахаар төлөвлөсөн аж. “Уг төлөвлөгөөний хүрээнд дөрөв болон түүнээс дээш гишүүнтэй, өрхийн орлогоороо доогуур эрэмбэлэгддэг өрх тус бүрт нэг сая вон өгнө” гэж Санхүү, эдийн засгийн яам мэдээлжээ. Засгийн газар хямралыг дуусах хүртэл бүх нөөцөө дайчилж, шийдэмгий, хурдан ажиллах амлалт өгсөн гэж Сангийн сайд Хон Нам Ки мэдэгджээ. Тэрээр "Засгийн газар хүмүүст шаардлагатай тохиолдолд нэмэлт тусламжийг үзүүлэхэд бэлэн байгаа" гэв.

Нэг гишүүнтэй өрхүүдэд 400 мянган вон, хоёр гишүүнтэй өрхүүдэд 600 мянган вон, гурван гишүүнтэй өрхүүдэд 800 мянган вон олгоно. Хон Нам Кигийн мэдээлснээр, зарцуулалтыг нэмэгдүүлэхийн тулд бэлэн мөнгөний оронд дэлгүүрийн купон эсвэл эрхийн бичиг олгох аж.

Засгийн газар нэмэлт төсвийн хуулийн төслийг Үндэсний ассамблейд ойрын хугацаанд өргөн барих бөгөөд парламент 11.7 их наяд воны төсвийн төлөвлөгөөг хэдийн баталсан байна. Тусламжийн сүүлийн арга хэмжээ нь цар тахлаас үүдэлтэй цочролыг зохицуулах зорилготой гэнэ. 

Тус улсад одоогийн байдлаар нийт 9786 хүн коронавирусийн халдвараар өвчилж, улмаар 162 хүн нас барсан бол 5408 өвчтөн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Эх сурвалж: Naver

Э.Мөрөн

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 04 сарын 02
202.180.220.172
ИРГЭН

БҮХ Л ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАР НЭГ ӨДРИЙН ЦАЛИН ХАНДИВЛАЖ БАЙХАД УИХ-ЫН ТАМГЫН ГАЗАР, УИХ-ЫН ГИШҮҮД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭГ БОЛОН ГИШҮҮД, ЯАМДУУД ХАНДИВ ӨРГӨХГҮЙ САЙН ГҮРИЙХ БОЛОЛТОЙ ЮМАА. ӨӨРСДИЙНХӨӨ ЦАЛИНГ СЭМХЭН ХУЛГАЙЧ ШИГ НЭМЭХ БОЛОХООРОО НЭМЖ ЧАДДАГ. ӨГӨХ БОЛОХООРОО АЛГА НЬ ТЭНИЙДЭГГҮЙ ХОГИЙН ШААРУУД.

2020 оны 04 сарын 02
202.180.220.172
ИРГЭН

МУ ШИГ ШРГЭДЭЭ АЛАГЧЛАХГҮЙ ХАМГИЙН ЗӨВ ШУДАРГА ХУВААРЬЛАЛТ ХИЙХ ЮМАА. ГЭТЭЛ МУ БОЛОХООР АЖИЛГҮЙ ЯДАРСАН ИРГЭДЭЭ БҮР МӨСӨН ХАЯЧИХСАН УЛС БАЙНА УУ

2020 оны 04 сарын 01
39.115.114.99
Риналь

Хилээ хаахгүй байгаад байгаа иргэд нь тэхээр яаж тайван байдаг юм. Солонгосууд засагтаа итгээд ажлаа хийгээл халдвар авах нь аваад үхээл сонин хүмүүс. Баячуудынхаа төлөа амиа өргөхийг мундаг гэж боддог бололтой. Эсэргүүцэх ч үгүй . хойт өмнөд 2лаа өөрийн толгойгүй ард түмэн. Цөөн хэдэн ухаалаг хүмүүс удирдаж бусад нь боол нь ёолж хамаг юмаа заалгана . монголчууд ийм гажиг нийгмийг дууриаж болохгүй сүмд захирагдаао зомбины орон тиймээс мөнгө байгаад ч жаргалгүй