Ээлжит бус чуулган өнөөдөр хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг батлах эсэхийг шийдвэрлэнэ

Т.Отгонсувд
1 цаг 4 минутын өмнө

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн шийдвэрийн дагуу энэ сарын 7-14-ний хооронд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж буй. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 1.4 их наядын төсвийн тодотголыг батлахаар хэлэлцэж буй билээ.

Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хороо хуралдах байсан ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшилсон тул өнөөдөр хуралдана. 

Үргэлжлүүлэн 16:00 цагаас УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж,  2026 оны төсвийн тодотголыг батлах эсэхийг шийдвэрлэнэ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна