Г.Батзаяагийн мэс засал амжилттай болжээ

2020 оны 04 сарын 04

Өнгөрсөн оны есдүгээр сарын сард Г.Батзаяа нь цусны хорт хавдартай хэмээн оншлогдож, Бээжин хотод эмчлүүлж байсан билээ. Анх 2019 оны есдүгээр сарын 20-ны байдлаар хавдрын тархалт нь 80 хувьтай байсан тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай болсон. Түүний мэс засалд хоёр литр цус шаардлагатай. Гэтэл коронавирусийн улмаас БНХАУ-д цусны нөөц дууссан, Монгол Улсын хил гуравдугаар сарын 20 хүртэл хүн нэвтрүүлэхгүй тул нэгдүгээр цусны донор тэндээсээ олох шаардлагатай болоод байсан юм. Тэгэхэд Өвөр Монгол залуус түүнд цусаа өгөхөөр болж баяртай мэдээ дуулгаж байсан нь саяхан. 

Тэгвэл түүний мэс засал амжилттай болж, Г.Батзаяа тусгай өрөөнөөс энгийн өрөө рүү шилжсэн баяртай мэдээг дуулгалаа.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.