УВС: Алга болсон 26 настай эмэгтэйн эрлийг зогсоолоо

Zuv.mn
50 минутын өмнө

Увс аймгийн Тариалан сумын “Машийн ам” нэртэй газар 2026.10.15-ны өглөө гэрээсээ малаа хайхаар гарч сураггүй алга болсон 26 настай эмэгтэйн эрлийг 16 дахь хоногоос зогсоожээ.

Цахиур.мн сайтын сурвалжлагч алга болсон эмэгтэйн аав Х.Баяраагаас энэ талаар тодруулахад “Охиныг минь 600 хүн 15 хоног хайлаа. Хүмүүсийг ингэтэл нь туйлдуулаад яах вэ гэж бодоод эрлийг зогсоох хүсэлт өглөө” хэмээн хариулсан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна