Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин дүү Ким Ёо Жон АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн засаг захиргаанд хандаж мэдэгдэл хийжээ. Мэдэгдэлдээ тэрээр “АНУ ирэх дөрвөн жилд тайван амаръя гэвэл эхнээсээ л тэнэг үйлдэл хийхгүй байх хэрэгтэй” хэмээн дурджээ. Эрх баригч хөдөлмөрийн намын төв хорооны орлогч даргын албан тушаалтай түүний мэдэгдэл Хойд Солонгосын төвийн хэвлэлүүдэд гарчээ.
АНУ БНСУ-тай хамтран цэргийн сургуулилалт хийсэн нь түүнийг ийнхүү уурсах шалтгаан болсон байна. Тэрээр хоёр Солонгосын харилцаа 2018 оны хавар байсан шиг халуун дулаан биш болсон гэдгийг дурдаад АНУ-ын энэ мэт бодлогогүй үйлдэл нь улмаар Хойд Солонгосыг Сөүлтэй бүх харилцаагаа бүрмөсөн таслахад хүргэж болзошгүй гэжээ.
Үүний өмнө АНУ-ын төрийн Департментын Жалина Портер Хойд Солонгостой холбоо барих гэж хэд, хэдэн удаа оролдсон ч амжилтад хүрээгүй, НҮБ-ын байран дахь байнгын төлөөлөгчийн өрөөнд нь ч үзээд байхгүй байсан гэж хэвлэлд ярьж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна