Женнифер Энистон: ''Би Бред Питтийг үхэн үхтлээ хайрласаар байх болно''

2021/03/18

Өөрөөсөө үзэсгэлэнтэй эмэгтэйд эр нөхрөө алдах нь эмэгтэй хүн бүрийн ''хар дарсан зүүд'' гэхэд хилсдэхгүй. Энэ зовлонг биеэрээ туулсан Холливудын алдарт жүжигчин Женнифер Энистон өдгөөгөөс 15 жилийн өмнө экс нөхөр Бред Питтээсээ салсан байдаг. 

Тэдний салалт дуулиант сэдэв болж, одоо ч хэвлэлийнхний анхаарлыг татсаар байдаг.

The Real Reason Brad Pitt And Jen Aniston Got Divorced

Бидний сайн мэдэх ''Найзууд'' цувралын сүүлийн зураг авалт 2004 оны хоёрдугаар сард дуусжээ. Уг киноны Рейчл Грины дүрд тоглосон жүжигчин Женнифер Энистон ''Кино зураг авалт дуусахаар гэр бүлдээ анхаарал тавьж, хүүхэдтэй болохоор төлөвлөж буй''-гаа дэлгээд амжсан байв. Гэсэн ч түүний нөхөр Бред Питт өөр төлөвлөгөөтэй байжээ. 2005 оны нэгдүгээр сард Бред Питт ''Mr. & Mrs. Smith'' кинонд хамтран тоглосон үзэсгэлэнт жүжигчин Анжелина Жолид сэтгэл алдарч, гэрлэлтээ эцэс болгосон юм.

Did Mr & Mrs Smith predict the fall of Brangelina? | Brad Pitt | The  Guardian

Тухайн үедээ жүжигчид өөр өөрсдийн хэвлэлийн төлөөлөгчдөөр дамжуулан ''Бред Питт гэрлэсэн хэвээр байхдаа Жолитой учир ургуулсан'' гэсэн цуурхлыг үгүйсгэж байсан ч 2006 онд Анжелина Жоли Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ''Бред Питт гэрлэлтээ цуцлуулаагүй байхад нь тэдний хайр сэтгэлийн харилцаа эхэлсэн'' гэдгийг баталсан юм.

Brad Pitt and Angelina Jolie, Mr. & Mrs. Smith | 28 Real Couples Who Played  Couples on Screen | POPSUGAR Entertainment Photo 24

''Түүнтэй зураг авалтын талбайд уулзана гэж бодохоор ажилруугаа өөрийн эрхгүй яардаг болчихсон байсан. Ингэж л би Бред Питтэд дурласан гэдгээ ойлгосон юм даа.'' хэмээн  жүжигчин Анжелина Жоли ярьсан түүхтэй.

Jennifer Aniston 'broke down' after finding out Brad Pitt and Angelina  Jolie baby news | Celebrity News | Showbiz & TV | Express.co.uk

Ганцаар хоцорсон жүжигчин Женнифер Энистон хүүхэдтэй болох мөрөөдлөө хойш тавьж, өөрийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал тавих болсон байна. Гэр бүл, ойр дотнын хүмүүс болон мэргэжлийн сэтгэл судлаач нартай тогтмол уулзаж, сэтгэлийн дэм авч салалтаа даван туулжээ.

''Би ганцаардаж байсан уу? Маш их. Би болсон явдалд уурласан уу? Мэдээж. Би гайхаж хоцорсон уу? Тийм. Би өөрийгөө өрөвдсөн үү? Мэдээж тийм. Гэхдээ би энэ бүх асуудлуудаа дотроо хадгалалгүй хайртай хүмүүстэйгээ зөвлөж, ярилцаж байсан учраас энэ бүхнийг даван туулж чадсан'' хэмээн өгүүлжээ.

Жүжигчин Женнифер Энистон ''Vanity Fair'' сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийнхөө Бред Питтэй өнгөрүүлсэн хугацаандаа огтхон ч харамсдаггүйгээ илэрхийлжээ. 

''Би түүнтэй гэрлэсэндээ өөрийгөө үнэхээр азтай гэж боддог. Би түүнтэй гэрлээгүй бол өнөөдөр ямар байх байснаа хэлж мэдэхгүй. Надад туршлага, сургамж болсон. Би Бред Питтэд хайртай, үнэхээр хайртай. Би түүнийг үхэн үхтлээ хайрласаар байх болно. Тэр бол үнэхээр гайхамшигтай эр. Бид 7 гайхамшигтай жилийг хамт өнгөрүүлсэн. Нэг нэгнээсээ олон зүйл сурч авсан. Амаргүй, ярвигтай ч сайхан он жилүүд байсан. Хамтдаа байсан дурсамжуудаа би үргэлж нандигнана.'' гэжээ.




Сэтгэгдэл (25)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.25.206
    2021/03/29

    Ингээд бодхоор Чулуунчимэгийг өрөвддөг ямар хэцүү байсан бол

    Хариулах
  • 103.212.118.104
    2021/03/25

    Над дээр хүрээд ирээ би жинхэнэ жаргаагаад өгий Питт цаашаа л болно наад нөхрийн чинь эрхтэн нь богино ираа ир наашаа чи надад шууд хайртай болноо

    Хариулах
    • 202.179.26.105
      Өчигдөр

      чи яасан банзал юм бэ наад хүүхэн чинь том боовноос чинь зугтах юм бишүү

  • 203.91.115.55
    2021/03/22

    Шал мангарын. Шалиг эрчүүд хэзээ ч өөрчлөгдөхгүй. Нэгээс салаад л нөгөөгөөс салаад л явдаг. Ер нь тгд эхнэрээ сольдог эрчүүдэд итгээд хэрэггүйшд

    Хариулах
  • 192.82.67.144
    2021/03/21

    Hairtai hvnee aldah amidaaraa sharuulah mt

    Хариулах
    • 202.72.240.53
      2021/03/21

      Tiim shu

  • 153.214.144.211
    2021/03/21

    УХААЛАГ ЭМЭГТЭЙ ЮМАА. ХОЁУЛАА САЙХАН БҮСГҮЙЧҮҮД.

    Хариулах
  • 202.126.89.94
    2021/03/21

    haha goy kommentuud bichelts alalts bicheed bai. Shal utgagui hamaaralgui yumand haayaa tenegteh goyshtee

    Хариулах
    • 202.126.89.41
      2021/03/23

      Тийм шүү

  • 103.212.116.143
    2021/03/21

    bi Bred pitted bas hairtai shdee

    Хариулах
  • 202.9.46.156
    2021/03/21

    Hun hunee aldahaas aidagui ymaa hun huniig aldahaas aidag ym. Zowhon hairiig medersen humuus eniig oilgon...

    Хариулах
    • 202.179.26.105
      Өчигдөр

      юу гэсэн үг юм бээ хүн баахдаа сайхан байдаг баачихвий гэхээсээ айдаг гээд байгаа юм уу хаа ха ха юу гээд байгаа туучий вэ

    • 202.126.89.41
      2021/03/23

      Чиний хэлсэн үг бол мундаг шүү надад маш их таалагдав, тэнэг ухаан муу нөхөд ойлгохгүй

    • 202.21.107.103
      2021/03/22

      Hahahaha

    • 66.181.161.54
      2021/03/21

      hvnee hvniig gedeg 2 vgniihee yalgaag neg saihan tailbarlaach

    • 66.181.179.61
      2021/03/21

      Tiim shvv

    • 66.181.178.203
      2021/03/21

      oilgosongui, utga neg yavaad bgan bishuu

    • 153.242.178.2
      2021/03/21

      энэ яг юу гэсэн үг вэ

  • 66.181.186.91
    2021/03/19

    Энэ хүүрнүүдийн амьдрал хэнд хамаатай юм.

    Хариулах
    • 192.82.90.94
      2021/03/21

      Чамд хамаатай. Хамггийн их хамаатай

    • 104.243.212.148
      2021/03/21

      erguu uhernuud

    • 192.82.81.73
      2021/03/21

      harin tiimee sda shal hereggui hamaagui ymand hushuu durchlee

    • 66.181.186.71
      2021/03/20

      Yaduu amidarch bgaadaa stress shaatsan gar bna daa

    • 66.181.178.116
      2021/03/20

      KKK хамаагүй юм бол энд өөрийн амьдралынхаа 2 минутыг үрэн байж коммент бичих шаардлагагүй ээ хаахаааххах

    • 66.181.161.79
      2021/03/20

      Тэгээд юундаа уншиж .... хариу бичдэг байна аа ккк