Моника Беллучи: Хоёр охидынхоо төлөө эцэгтэй нь сайн харилцаатай байдаг

2021/03/30

Алдартнуудын хувийн амьдрал хэзээ ч ''хувийн'' байдаггүй. Тэднийг хүссэн, хүсээгүй папарацичид дагаж, хувийн амьдралд нь ''хошуугаа дүрж'' байдаг. Өдгөө 56 настай Моника Беллучи 14 жил ханилсан нөхөр Винсент Касселаас 2013 онд чимээгүйхэн салсан. Тэдний салалтын шалтгаан одоо ч нийтэд ил болоогүй бөгөөд, Винсент Кассел Моника Беллучиг хуурсан байх магадлалтай гэх цуу яриа мэр сэр байдаг. 

laviearose:“ Monica Bellucci & Vincent Cassel”

Хуучин нөхрийнхөө талаар ярих дургүй жүжигчин Моника Беллучи нөхрөөсөө салаад удаагүй байхдаа ''Миний амьдралд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол миний охид юм. Миний тэднийг хайрлах хайр надад амьдрах шалтгаан, утга учир болдог. Миний охид бол миний бүх эргэлзээтэй асуудлуудын хариулт.

Хоёр охидынхоо төлөө эцэгтэй нь сайн харилцаатай байдаг. Гэсэн ч салалтын дараа ийм харилцаанд хүрэх надад маш хэцүү байсан.'' хэмээн өгүүлжээ.

Monica Bellucci and Vincent Cassel smile together for their daughter Deva

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй гэгдэх бүсгүйгээс салж, залуухан загвар өмсөгч бүсгүйг сонгосон Винсент Кассел өөрийн хуучин эхнэрийн талаар ийнхүү өгүүлсэн байдаг.

Monica Bellucci and Vincent Cassel by Ellen von Unwerth on artnet

''Би залуудаа нэг охинтой дээд тал нь гурван сар л хамт байдаг, хөнгөмсөг нэгэн байсан. Гэтэл Моникаг анх хараад л дурлачихсан. Харин хэзээ ч мөрөөдлийн бүсгүйгээ өөрийн болгож чадна гэж бодоогүй байлаа. Моника миний энэ насны минь хайр, цорын ганц жинхэнэ дурлал минь'' хэмээжээ. 15 жилийн дараа хосуудын харилцаа дуусгавар болсон ч Винсент ''эхнэрээ хүндлэх хүндлэл, хайр нь хэзээ ч алга болохгүй'' хэмээсэн байна. 

m-bellucci | Vincent cassel, Monica bellucci, Vincent cassel monica bellucci




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна