Нэг удаагийн амны хаалт стандартын шаардлагыг ХАНГАЖ БАЙНА


Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 10 эм ханган нийлүүлэх байгууллагад худалдан борлуулагдаж байгаа БНХАУ-д үйлдвэрлэгдсэн нэг удаагийн амны хаалт /хүүхдийн болон цэнхэр, хар, цагаан өнгөтэй/-аас дээж авч 4 үзүүлэлтээр шинжилгээнд хамруулсан байна.

Шинжилгээгээр амны хаалт “Эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл, Амны хаалтны техникийн шаардлага” MNS 6623-2:2016 буюу стандартын шаардлагыг хангаж байгаа нь тогтоогджээ. Амны хаалтаас хөгц, мөөгөнцөр, колиформ, Staphylo-coccus aureus, Pseudomonas aeruginosa илрээгүй байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна